ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

A- A A+


Photo

Эрчим хүчний сайдын зөвлөлийн ээлжит хуралдаан 2019 оны 06 дүгээр сарын 25-ний өдөр боллоо. Хуралдаанд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Сайдын зөвлөлийн гишүүд – Дэд сайд Т.Гантулга, Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан, Төрийн захиргааны удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Батгэрэл, Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Г.Энхтайван, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Насантогтох, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Б.Сандуйжав , Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Даваасүрэн, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, “Эрчим хүчний хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал А.Бямбадорж, Монголын эрчим хүчний инженерүүдийн холбооны гүйцэтгэх захирал Р.Ганжуур  нар оролцов. Энэ удаагийн хуралдаанаар Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2019 оны эхний хагас жилийн хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээ, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн эхний хагас жилийн хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээ, Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн 2019 оны эхний хагас жилийн биелэлтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээ, 2019 оны эхний хагас жилийн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн талаарх тайланг тус тус сонсож, хэлэлцлээ.

Асуудлыг хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах мэргэжилтэн Б.Ариундэлгэр, Б.Алтантунгалаг, төрийн захиргаа удирдлагын газрын мэргэжилтэн Г.Бадамцэцэг нар танилцуулсан. Хэлэлцэх асуудлыг танилцуулсны дараагаар сайдын зөвлөлийн гишүүд асуулт асууж, саналаа нэгтгэсэн юм.

Энэ удаагийн хуралдаанаас дээрх асуудлуудыг хугацаанд нь холбогдох байгууллагуудад хүргүүлэх мөн эрчимжүүлэх шаардлагатай төсөл, арга хэмжээг анхаарч ажиллахыг холбогдох газар хэлтсийн дарга нарт үүрэг болгов.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний хөгжлийн төв
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ