ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Ц.ДАВААСҮРЭН “ДЭЛХИЙН СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ НЭГДСЭН ХУРАЛ-2019”-Д ОРОЛЦЛОО

A- A A+


Photo

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн 2019 оны 10 дугаар сарын 22-ноос 25-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотноо зохион байгуулагдсан “Дэлхийн сэргээгдэх эрчим хүчний нэгдсэн хурал-2019”-д оролцлоо. Тус хурлын нээлтийн үйл ажиллагааг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Гин Мүн, Бүгд Найрамдах Солонгос Улсын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний сайд Юунмо Сун, Сөүл хотын захирагч нар нээсэн юм. Хуралд Монгол Улсын эрчим хүчний сайд болон БНСУ, БНХАУ, ХБНГУ, Арабын Нэгдсэн Эмират Улс, Камбожийн Вант Улс, Бүгд Найрамдах Узбекстан Улсын эрчим хүчний сайд нар оролцож, дэлхийн сэргээгдэх эрчим хүчний талаар санал бодлоо илэрхийллээ. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн тус арга хэмжээнд Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний талаарх баримталж буй бодлого, өнөөгийн болон хэтийн төлөв байдлыг танилцуулж, дэлхийн сэргээгдэх эрчим хүчний бодлоготой уялдуулан цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах талаар санал солилцсон юм.

Энэ үеэр Бүгд Найрамдах Солонгос Улсын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний сайд Юунмо Сунтай уулзаж, Монгол Улсын эрчим хүчний салбарт өнөөгийн тулгамдаж буй асуудлууд болон хоёр орны эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны талаар харилцан ярилцлаа.  

Мөн сайд Ц.Даваасүрэн дээрх арга хэмжээний хүрээнд НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссоос зохион байгуулагдсан  “Зүүн хойд Азийн бүс нутгийн цахилгаан сүлжээ ба хамтын ажиллагаа форум 2019”-ын үйл ажиллагаанд оролцож, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Азийн супер сүлжээ байгуулах санаачлагын хүрээнд Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр хийгдсэн “Зүүн хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээний стратеги”-ийг хуралд оролцогч улс орнуудын төлөөлөлд танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцсан юм.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний хөгжлийн төв
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ