ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Ц.ДАВААСҮРЭН АЗИЙН ДЭД БҮТЦИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

A- A A+


Photo

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн 2019 оны 10 дугаар сарын 29-ныөдөр Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Константин Лимитовский болон банкны бусад холбогдох төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Константин Лимитовский манай банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж буйд Эрхэм Сайдад талархал илэрхийлээд энэхүү уулзалтаар дэд бүтцийн болон бусад үр ашигтай салбарт санхүүжилтийн боломжийг судлах, Монгол Улсын Засгийн газраас эрчим хүчний салбарт чухалчилж буй төслүүдийн санал болон хоёр талын цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан ярилцахаар ирсэн гэлээ. Монгол улсын Засгийн газраас баталсан “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны үндэсний хөтөлбөр (2019-2023)”-ийг Эрчим хүчний Сайд Ц.Даваасүрэнбанкны төлөөлөгчдөд танилцуулж, Монгол Улсынэрчим хүчний салбарын цахилгаан дамжуулах шугамын бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт нэн чухал байгааг онцлов. Тэрээр цааш нь хэлэхдээ тэргүүн ээлжид шаардлагатай цахилгаандамжуулах агаарын шугамууд буюу Зүүн, Баруун бүсийг Төвийн эрчим хүчний системтэй холбох ажлыг эхлүүлэхийн чухлыг дурдав. Чойбалсан-Өндөрхаан-Багануур, Багануур-Чойрын шугам баригдсанаар  зүүн бүсийг төв, өмнийн бүстэй холбох, зүүн бүсийн газрын тосны олборлолтын эрчим хүчний хэрэгцээг хангах, Улиастай-Улаанбаатар, Улиастай-Дөргөн-Мянгадын шугам баригдсанаар баруун бүсийг төвтэй холбох, баруун бүсэд баригдах Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцаас үйлдвэрлэгдэх эрчим хүчийг дамжуулах чухал ач холбогдолтойг онцоллоо. Мөн сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд нар, салхины эрчим хүчийг дамжуулах найдвартай системийг бий болгох буюу бусад дамжуулах шугамуудын хүчин чадлуудыг нэмэгдүүлэх нь чухлыг нэмж дурдлаа.

Талууд цаашдаа харилцаа, холбоогоо ойртуулж, холбогдох мэдээлэл, саналыг солилцон хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тогтов.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний хөгжлийн төв
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ