Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Финланд Улсын Варцила компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

A- A A+


Photo

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Финланд Улсын эрчим хүчний тэргүүлэгч Варцила компанийн төлөөлөгчдийг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад Варцила компанийн Зүүн Хойд Азийн бүс нутгийн захирал Кари Пуноннэн, Финланд дахь Варцила компанийн цахилгаан эрчим хүчний системийн шинжээч Мин Три Нгуен, Тайвань дахь Варцила компанийн ерөнхий менежер Чуйпин Чиу, ЭХЯ-ны СЭХ-ийн дарга О.Бавуудорж, ГХАХ-ийн дарга П.Сарангэрэл нар оролцлоо.

Уулзалтаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн болон Бүгд Найрамдах Финланд Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Ярно Сиряланарын санаачлагаар Эрчим хүчний яам болон Финланд Улсын Варцила компанийн экспертүүдтэй хамтран хийж гүйцэтгэж буй эрчим хүчний эх үүсвэрүүдийн судалгааны явцын талаар ярилцлаа. Энэхүү хамтарсан судалгаагаар эрчим хүчний тасралтгүй өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах найдвартай,байгаль орчинд ээлтэй эх үүсвэрүүдийн өгөгдлийг үндэслэн загварчилж, 2020-2030 оны эрчим хүчний эх үүсвэрүүдийн боломжит хувилбаруудыг гаргаж ирэх юм. Сайд хэлэхдээ нүүрсний цахилгаан станцуудын өргөтгөл, шинээр барих эх үүсвэрүүд дээр сэргээгдэх эрчим хүч тэр дундаа салхин станц, усан цахилгаан болон усан цэнэгт станцууд, зай хураагуур, хийн турбин ашиглах бусад эх үүсвэрүүдийг оролцуулан тооцож, боломжит үнэ өртөг бүхий загварууд гаргаж ирэхэд анхаарахыг зөвлөв.

Ажлын хэсэг болон мэргэжлийн экспертүүдийн үзэж байгаагаар урьдчилсан байдлаар цахилгаан станцын генераторыг салхины эрчим хүчтэй хослуулах хувилбар илүү тохиромжтой байх магадлалтайг онцолж байна. Хамтарсан судалгааны эцсийн үр дүнг 2-3 сарын дотор танилцуулна гэлээ.

Варцила компани нь 2017 оны байдлаар дэлхийн 117 оронд нийт 65 ГВт хүчин чадал бүхий цахилгааны эх үүсвэрүүдийг барьж байгуулаад байна.Тус компани нь дотоод шаталтат хөдөлгүүрт суурилсан цахилгаан станцууд, нарны станцууд, эрчим хүч хадгалах шийдлүүд, байгалийн хийн түгээлтийн системүүдийг үйлдвэрлэгч, нийлүүлэгч юм. 

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний хөгжлийн төв
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ