СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 30 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

A- A A+


Photo

Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв үүсч, хөгжсөний 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон медаль хүртэж буй Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвийн ажилчдын шагналыг гардуулан өглөө. Монгол Улсын гал голомт болсон эрчим хүчний салбар, тэр дундаа дэвшилтэт технологи, инновацийг нэвтрүүлж, хөгжлийн түүчээ болж буй сэргээгдэх эрчим хүчний салбарын 5 ажилтан, албан хаагч төрийн дээд одон, медалиар шагнагдав. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн төрийн дээд одон медалиар энгэрээ мялаасан ажилчид болон нийт сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвийн хамт олонд 30 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлэв. Ерөнхийлөгчийн зарлигаар Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвийн ахмад ажилтан Моломын Жанчив, Шоонойн Төмөрбат нарыг Алтангадас одонгоор, тус төвийн техник, аж ахуйн ажилтан Сандагийн Бямбаваа, техник хяналтын инженер Батмөнхийн Халиунаа, техникч Намхаймядагийн Батзориг нар хөдөлмөрийн хүндэт медалиар энгэрээ мялаасан юм.  

“Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” ТӨААТҮГ нь БНМАУ-ын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Эрчим хүчний нөхөн сэргээгдэх эх үүсвэрийг ашиглахад шаардагдах төхөөрөмж зохион бүтээх, туршин үйлдвэрлэх зорилгоор “Сэргээгдэх эрчим хүчний Шинжлэх-Ухаан үйлдвэрлэлийн нэгдэл” аж ахуйн тооцоот үйлдвэрлэлийн нэгдэл нэртэйгээр үүсгэн байгуулагдаж байсан түүхтэй. Үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш байгаль орчинд ээлтэй эрчим хүчний эх үүсвэрүүдийг судлах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, сэргээгдэх эрчим хүчийг олон нийтэд сурталчлан таниулах, дэлгэрүүлэх ажлыг амжилттай хийж гүйцэтгэн “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөр”, “100,000 нарны гэр” үндэсний хөтөлбөр, “Богдын голын УЦС-ыг шинэчлэх” төсөл, ХБНГУ-ын Техникийн хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/-ийн “Сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг дэмжих” төсөл, Дэлхийн банкны буцалтгүй тусламжаар хэрэгжсэн “Хөдөөгийн цахилгаан хангамжид сэргээгдэх эрчим хүчийг ашиглах” зэрэг олон төслүүдийг хэрэгжүүлсэн байна.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний хөгжлийн төв
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ