ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

A- A A+


Photo

Эрчим хүчний сайдын зөвлөлийн ээлжит хуралдаан 2020 оны 01 дүгээр сарын 07-ний өдөр боллоо. Хуралдаанд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Сайдын зөвлөлийн гишүүд – Дэд сайд Т.Гантулга, сайдын зөвлөх Н.Мягмарсүрэн, Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Г.Энхтайван, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Насантогтох, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Б.Сандуйжав, Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Даваасүрэн, Монголын Эрчим хүчний инженерүүдийн холбооны гүйцэтгэх захирал Р.Ганжуур, Монголын Эрчим хүч, Геологи, Уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Буянжаргал нар оролцов. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд эрчим хүчний салбарт хэрэгжүүлэхээр тусгагдсан зорилт, арга хэмжээний 2019 оны жилийн эцсийн хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүн, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүн,Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн 2019 оны жилийн эцсийн биелэлтэд  хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүн, Өргөдөл гомдлын 2019 оны  жилийн эцсийн шийдвэрлэлтийн талаарх тайланг тус тус сонсож, хэлэлцлээ. 

 

Асуудлыг төрийн захиргаа удирдлагын газрын хуулийн хэлтсийн дарга Л.Нямдорж, хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах мэргэжилтэн Б.Ариундэлгэр, Б.Алтантунгалаг, нар танилцуулсан. Хэлэлцэх асуудлыг танилцуулсны дараагаар сайдын зөвлөлийн гишүүд асуулт асууж, саналаа нэгтгэсэн юм.

Энэ удаагийн хуралдаанаас дээрх асуудлыг хугацаанд нь холбогдох байгууллагуудад тайлагнахыг яамны газар хэлтсийн дарга нарт үүрэг болгов.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний хөгжлийн төв
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ