ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ТӨРИЙН ӨМЧИТ ХУВЬЦААТ КОМПАНИУДЫН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

A- A A+


Photo

Эрчим хүчний салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Сонгон шалгаруулалт явуулах компаниудыг доор хүснэгтээр үзүүлэв.

Хараат бус гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлага:

1)    Тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүргийг гүйцэтгэхэд шаардагдах ур чадвар, мэдлэг боловсрол, ажлын туршлагатай байх;

2)    Тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байхад ашиг сонирхол үүсгэхгүй байх;

3)    Нэр дэвшигч нь өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй;

4)    Нэр дэвшигч өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компани оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид эрх бүхий албан тушаал эрхэлдэггүй;

5)    Төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн алба хашдаггүй;

6)    Тухайн компанитай бизнесийн аливаа холбоогүй;

7)    Компанийн засаглалын сургалтанд хамрагдсан, компанийн засаглалаар мэргэшсэн байх;

8)    Эрчим хүчний салбарын талаар зохих мэдлэг, туршлагатай, эрчим хүчний инженер, санхүү, эдийн засагч,нягтлан бодогч мэргэжилтэй байвалзохино.

 

Бүрдүүлэх материал:

1)    Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтирүүлэх(сонгон шалгаруулалтад оролцохкомпанийн нэрийг тодорхой бичих);

2)    Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4 х 6 хэмжээтэй цээж зураг заавал наасан байх);

3)    Ажил байдлын тодорхойлолт (ажил эрхэлдэг иргэн байгууллагаасаа тодорхойлолт авах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл);

4)    Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар;

5)    Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт семинарт хамрагдсан гэрчилгээ,  сертификатын хуулбар;

6)    Иргэний үнэмлэхийн хуулбар;

7)    Компанийн засаглалын гэрчилгээний хуулбар;       

 

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, газар:

Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчдийн материалыг Эрчим хүчний яамны бичиг хэргийн ажилтан 2020оны 04дүгээр  сарын 01ий өдрийн 11.00 цаг хүртэл хүлээн авна.

 

 Анхаарах зүйлс:

1)    Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суух хаяг, холбоо барих утасны дугаар, нэрээ дэвшүүлж буй компанийн нэрийг тус тус гаргацтай бичих;

2)    Нэг дугтуйнд зөвхөн 1 сонгон шалгаруулалтын материалыг хийнэ;

3)    Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно;

4)    Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана;

5)    Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна;

6)    Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлттэй 1-2 хүртэлх компани дээр гаргана;

7)    Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй компанийн Нэр дэвшүүлэх хорооноос холбоо барина;

8)    Нэмэлт мэдээллийг  Эрчим хүчний яамны 267069 дугаарын утаснаас авна уу. 

 

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЯВУУЛАХ ЭРЧИМ ХҮЧНИЙ

 ТӨРИЙН ӨМЧИТКОМПАНИУД

1.

“Дулааны хоёрдугаар цахилгаан станц”ТӨХК

13.

 “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК

2.

 “Дулааны гуравдугаар цахилгаан станц”ТӨХК

14.

 “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК

3.

“Дулааны IV цахилгаан станц” ТӨХК

15.

 “Багануур дулааны станц” ТӨХК

4.

“Дарханы дулааны цахилгаан станц”ТӨХК

16.

 “Налайхын дулааны станц” ТӨХК

5.

“Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК

17.

 “Даланзадгадын дулааны цахилгаан станц” ТӨХК

6.

 “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК

18.

 “Алтай-Улиастай Эрчим Хүчний Систем” ТӨХК

7.

 “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК

19.

 “Дулаан шарын гол” ТӨХК

8.

 “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК

20.

 “Ховд дулааны станц” ТӨХК

9.

 “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК

21.

 “Хөвсгөл дулааны станц” ТӨХК

10.

 “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК

22.

 “Диспетчерийн үндэсний төв” ХХК

11

 “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК

23.

“Улаангомын дулааны хоёрдугаар станц” ТӨХК

12

 “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК

24

“Амгалан дулааны станц” ТӨХК

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний хөгжлийн төв
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ