“ДЦС-IV” ТӨХК-ийн турбоагрегат №2,3 –ийн шинэчлэлийн ажлыг төлөвлөгөөт хугацаанд нь ашиглалтад оруулахад анхаарч ажиллана

A- A A+


Photo

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов нар “ДЦС-IV”ТӨХК-ийн турбоагрегат №1-4 –ийг шинэчлэх төслийн явц байдалтай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.  

Төслийн эхний үе шатанд турбоагрегат №1,4 –ийг 2019 онд ашиглалтад оруулан горим ажиллагаанд холбосон. Төлөвлөгөөний дагуу турбоагрегат №2,3 –ийг шинэчлэх ажил 2020 онд хийгдэж дуусах юм. Тус хоёр турбоагрегатыг шинэчлэх ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “Уралын турбины завод” ХК ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар турбоагрегат №2 84.3 хувь, турбоагрегат №3 33 хувийн гүйцэтгэлтэй байна.

Турбоагрегат №2,3-ийг төвөвлөгөөт хугацаанд нь буюу өвлийн их ачааллаас өмнө ашиглалтад оруулахад анхаарал тавьж, гүйцэтгэгч байгууллагын удирдлагуудад мэдэгдэж өгөхийг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх хүслээ. Элчин сайд И.К.Азизов тоног төхөөрөмж болон шаардлагатай материалыг татах асуудлыг хурдасгах, Оросын талын гүйцэтгэгч компаниудын удирдлагуудыг энэ асуудалд онцгой анхаарал хандуулж ажиллахад дэмжлэг үзүүлнэ гэлээ.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний хөгжлийн төв
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ