ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

A- A A+


Photo

Эрчим хүчний яамны харъяа төрийн өмчит дараах компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийсонгон шалгаруулалтыг зарлаж байна. Үүнд:

1.    “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус 1 гишүүн

2.    “Тавантолгой цахилгаан станц” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус 3 гишүүн

3.    “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус 2 гишүүн

4.    “Хөвсгөл дулааны станц” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус 2 гишүүн

Хараат бус гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлага:

1)    Тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүргийг гүйцэтгэхэд шаардагдах ур чадвар, мэдлэг боловсрол, ажлын туршлагатай байх;

2)    Тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байхад ашиг сонирхол үүсгэхгүй байх;

3)    Нэр дэвшигч нь өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй;

4)    Нэр дэвшигч өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компани оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид эрх бүхий албан тушаал эрхэлдэггүй;

5)    Төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн алба хашдаггүй;

6)    Тухайн компанитай бизнесийн аливаа холбоогүй;

7)    Компанийн засаглалын сургалтад хамрагдсан, компанийн засаглалаар мэргэшсэн байх;

8)    Эрчим хүчний салбарын талаар зохих мэдлэг, туршлагатай, эрчим хүчний инженер /эрчим хүчний мэргэшсэн ба зөвлөх инженер/, санхүү эдийн засагч, нягтлан бодогч, хуульч мэргэжилтэй байвалзохино.

Бүрдүүлэх материал:

1)    Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт ирүүлэх (сонгон шалгаруулалтад оролцох компанийн нэрийг тодорхой бичих);

2)    Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4 х 6 хэмжээтэй цээж зураг заавал наасан байх);

3)    Ажил байдлын тодорхойлолт (ажил эрхэлдэг иргэн байгууллагаасаа тодорхойлолт авах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл);

4)    Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар;

5)    Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт семинарт хамрагдсан гэрчилгээ,  сертификатын хуулбар;

6)    Иргэний үнэмлэхийн хуулбар;

7)    Компанийн засаглалын гэрчилгээний хуулбар;       

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, газар:

Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчдийн материалыг Эрчим хүчний яамны бичиг хэргийн ажилтан 2020 оны 10 дугаар  сарын 08ы өдрийн 11.00 цаг хүртэл хүлээн авна.

Анхаарах зүйлс:

1)    Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суух хаяг, холбоо барих утасны дугаар, нэрээ дэвшүүлж буй компанийн нэрийг тус тус гаргацтай бичих;

2)    Нэг дугтуйнд зөвхөн 1 сонгон шалгаруулалтын материалыг хийнэ;

3)    Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно;

4)    Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана;

5)    Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна;

6)    Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлттэй 1-2 хүртэлх компани дээр гаргана;

7)    Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй компанийн Нэр дэвшүүлэх хорооноос холбоо барина;

8)    Нэмэлт мэдээллийг  Эрчим хүчний яамны 267069 дугаарын утаснаас авна уу. 

 

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ


 

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний хөгжлийн төв
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ