“Дулааны 4 дүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн Турбоагрегат №1- 4-ын шинэчлэлтийн төсөл

A- A A+


Photo

1

Санхүүжүүлэгч байгууллага, орон

Mонгол Улсын Хөгжлийн банк /ОХУ Внешэкономбанк эх үүсвэр/

2

Санхүүжилтийн хэлбэр /зээл, тусламж, холимог/

Төслийн зээл

3

Санхүүжилтийн дүн /үндсэн валют/

77,477,342.0 евро

3.1

Зээлийн санхүүжилт

77,477,342.0 евро

4

Төсөл хэрэгжих хугацаа

2018-2020

5

Төсөл хэрэгжүүлэгч байгууллага

“ДЦС-4” ТӨХК

6

Төслийн статус

Хэрэгжиж байгаа.

Төслийг хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага:

Манай улсын цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээ жилд 5 орчим хувиар нэмэгдэж, энэ хэрэглээг хангахын тулд ДЦС-ууд өвлийн оргил ачаалалд бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. Иймд өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг дараагийн шинэ тогтвортой эх үүсвэр орж иртэл хангах, ашиглагдаж байгаа станцуудаа шинэчлэх асуудал цаг үеийн тулгамдсан асуудал болж байна.

ТГ№1-4-ийн турбины өндөр даралтын хэсгийн ажиллах нөөц нь дууссан элементүүдийг солих, нам даралтын хэсэгт модернизаци хийж турбины насыг шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх, ашигт ажиллагааг дээшлүүлэх шаардлагатай.

Төслийн нийгэм, эдийн засгийн үр өгөөж:

“ДЦС-4” ТӨХК-ийн ТА №1-4-ийг шинэчлэх төслийн үр дүн:

Ø  Монгол улсын эрчим хүчний өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангана;

Ø  Системийн найдвартай, тогтвортой ажиллагаа хангагдана;

Ø  Тоноглолын нэгж хүчин чадал 20-23 МВт-аар нэмэгдэнэ;

Ø  Турбины дулаанжуулалтын ачаалал 12-35 Гкал/ц-аар нэмэгдэнэ;

Ø  Турбины ажиллах нөөц 220 мян.цагаар нэмэгдэнэ;

Ø  Турбиныг явуулах тоо 600 болж шинэчлэгдэнэ;

Ø  Турбины АҮК 3%-аар нэмэгдэнэ;

Ø  Хүчин чадал хязгаарлаж ажиллах шаардлагагүй болно.

Төслийн ажлыг хамгийн богино хугацаанд бага зардлаар хэрэгжүүлснээр Монгол улсын эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, шинэ эх үүсвэрүүдийг барих, бусад эх үүсвэрийн шинэчлэл өөрчлөлтийн төсөл хэрэгжүүлэх хугацаанд хэрэглээний өсөлтийг хаах гүүр болно. Энэ төсөл хэрэгжсэнээр цахилгаан эрчим хүчний жилийн үйлдвэрлэл 360 сая гаруй кВт.цаг (180000 айл өрхийг хангах), дулааны жилийн үйлдвэрлэл 150 мянган Гкал/цагаар (5900 айл өрхийг хангах) нэмэгдэнэ.

Монгол улсын Засгийн газрын 2017 оны 199 тоот тогтоолын дагуу Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлт үзүүлэх асуудлыг шийдвэрлэх чухал ач холбогдлыг давхар агуулж байна.

Төсөл хэрэгжүүлэх нэгжийн байршил, хаяг, холбоо барих утас, вэб сайт:

ДЦС-4 ТӨХК-ний байр, утас: 99112245

 

Мэдээний төрөл: Төсөл хөтөлбөрүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ