Дэлхийн банкны “Эрчим хүчний төсөл-2”

A- A A+


Photo

1

Санхүүжүүлэгч байгууллага, орон

Дэлхийн банк, Олон улсын хөгжлийн ассоциаци

2

Санхүүжилтийн хэлбэр /зээл, тусламж, холимог/

Хөнгөлөлттэй зээл, Буцалтгүй тусламж.

3

Санхүүжилтийн дүн /үндсэн валют/

америк доллар.

3.1

     Зээлийн санхүүжилт

42.0 сая.

3.2

     Буцалгүй тусламжийн санхүүжилт

12.4 сая.

3.3

Нийт санхүүжилт

54.4 сая.

4

Төсөл хэрэгжих хугацаа

2017-2022 он

5

Төсөл хэрэгжүүлэгч байгууллага

ЭБЦТС ТӨХК, БЗӨБЦТС ТӨХК, ББЭХС ТӨХК, ЦДҮС ТӨХК.

6

Төслийн статус

Хэрэгжиж байгаа

Төслийн зорилго:

         Эрчим хүчний салбар, бүс нутгийн цахилгаан хангамжийг сайжруулах зорилгоор түгээх компаниудын эрчим хүчний алдагдлыг бууруулж, эдийн засгийн чадавхийг сайжруулах, техникийн аюулгүй найдвартай ажиллагааг хангах.

         Баруун бүсийн эрчим хүчний хангамжийг сайжруулах зорилгоор Сэргээгдэх эрчим хүчийг дэлгэрүүлэх хөтөлбөр төслийн хүрээнд 10 МВт-ын нарны станц барих.

Төслийн нийгэм, эдийн засгийн үр өгөөж:

         Монгол Улсын Засгийн газар, Олон улсын Хөгжлийн Ассоциацтай 54,4 сая америк долларын хөгжлийн зээлийн хэлэлцээрийг 2017 оны 04 сарын 21 өдөр хийж, Улсын Их Хурлаар 2017 оны 05 сарын 27-нд хэлэлцэж соёрхон баталсанаар төслийн үйл ажиллагаа эхэлсэн. 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр БЗӨБЦТС ТӨХК, ЭБЦТС ТӨХК, ББЭХС ТӨХК, ЦДҮС ТӨХК-иудтай дамжуулан зээлдэх гэрээнүүдийг байгуулсан.

Төслийн хамрах хүрээ:

Дэлхийн банкны зээлээр авч буй 42 сая ам.долларын зээлийн санхүүжилт болон 12.4 сая ам.долларын буцалтгүй тусламжаар дараах ажлууд хийгдэнэ. Үүнд:

·    “Багануур-Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн хангах, түгээх үйл ажиллагаа явуулдаг аймгийн төвүүдийн түгээх шугам, сүлжээний шинэчлэлт (Багануур дүүрэг, Хэнтий, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймгийн төвүүд, Хэнтий аймгийн Бор-Өндөр, Дорноговь аймгийн Замын Үүд сумууд), ухаалаг тоолуурын дэд бүтэц байгуулж арилжааны автоматжуулсан систем нэвтрүүлэх.

“Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн хангах, түгээх үйл ажиллагаа явуулдаг аймгийн төвүүдийн түгээх шугам, сүлжээний шинэчлэлт (Орхон, Архангай, Өвөрхангай, Булган аймгийн төвүүд, Өвөрхангай аймгийн Хархорин сум), ухаалаг тоолуурын дэд бүтэц байгуулж арилжааны автоматжуулсан систем нэвтрүүлэх.

Орхон аймгийн төв Эрдэнэт хотод 35/10 кВ-ын 2*10 МВА чадалтай дэд станц шинээр барих.

Дорноговь аймгийн төв Сайншанд хотод 35/10 кВ-ын 2*10 МВА чадалтай дэд станц шинээр барьж, 6 кВ-ын хүчдлийн түвшингээс 10 кВ-ын хүчдлийн түвшинд шилжүүлэх.

 “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн эзэмшлийн 35 кВ-ын вакуум таслуур угсарч суурилуулах.

Ховд аймгийн Мянгад суманд 110/35/6 кВ-ын 2*25 МВА чадалтай дэд станцыг шинэчлэх.

 Ховд аймгийн Мянгад суманд 10 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц барих.

Төсөл хэрэгжүүлэх нэгжийн байршил, хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Чингисийн өргөн чөлөө-36, Гэгээнтэн оффис, 503 тоот.

Утас: 77008544, 99103914

Мэдээний төрөл: Төсөл хөтөлбөрүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний хөгжлийн төв
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ