Арван аймгийн дулааны станц барих төсөл
1 |
Санхүүжүүлэгч байгууллага, орон |
БНСУ-ын Экспорт-импортын банк /EDCF/ |
2 |
Санхүүжилтийн хэлбэр /зээл, тусламж, холимог/ |
Зээл тусламж |
3 |
Санхүүжилтийн дүн /үндсэн валют/ |
148,721,000 ам доллар |
3.1 |
Зээлийн санхүүжилт |
148,721,000 ам доллар |
3.2 |
Буцалгүй тусламжийн санхүүжилт |
байхгүй |
3.3 |
Төсвийн санхүүжилт |
1,200,000 ам доллар |
4 |
Төсөл хэрэгжих хугацаа |
2019-2022 |
6 |
Төсөл хэрэгжүүлэгч байгууллага |
Эрчим хүчний яам |
7 |
Төслийн статус |
Төрийн байгууллагын албан газар /Төсөл хэрэгжүүлэх нэгж/ |
Төслийн зорилго: - Иргэдийг тогтвортой, найдвартай дулааны эрчим хүч болон хэрэглээний халуун усаар хангаж, амьдрах орчныг сайжруулах, - Байгаль орчинд сөрөг нөлөө багатай дулааны станц барих замаар хүрээлэн буй орчин, уур амьсгалын чанарыг сайжруулах. |
||
Төслийн нийгэм, эдийн засгийн үр өгөөж: - Найдвартай халаалт, хэрэгцээний халуун усаар иргэдийг жилийн турш хангаж, иргэдийн ажиллаж, амьдрах орчин, нөхцөл сайжирч, дэд бүтэц, үйлдвэрлэл хөгжиж, орон нутгийн эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөөг үзүүлнэ. - Агаар, орчны бохирдол, хүлэмжийн хийн ялгарал буурна.-Нэгж дулаан үйлдвэрлэхэд зарцуулах нүүрсний хэмжээ, нүүрс тээвэрлэлтийн зардал буурна. |
||
Төсөл хэрэгжүүлэх нэгжийн байршил: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Айбиз Стайлез Улаанбаатар, Оффисын хэсэг, 7-р давхар. Холбоо барих утас: 70001196 |
Сэтгэгдэл