ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМНЫ УДИРДЛАГУУД САЛБАРЫН ОТГОН ГАВЬЯАТАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

A- A A+


Photo

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, дэд сайд М.Баярмагнай болон эрчим хүчний яамны удирдлагууд салбараас төрсөн отгон гавьяат Далхжавын Зоригтыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 126 дугаар зарлигаар “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн ахмад настан, зөвлөх инженер Д.Зоригт нь Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор шагнагдсан юм.

Сайд Н.Тавинбэх “Танд юуны өмнө чин сэтгэлийн талархал илэрхийлье. Та энэ шагналын жинхэнэ эздийн нэг. Энэ шагнал эрчим хүчний салбарыг дэлхийн дайтай болгоход, улсын дайнд хөгжүүлэхэд таны оруулсан хувь нэмрийг үнэлсэн шагнал.  Та эгэл жирийн инженер, бүгдийг өөрийн гараар бүтээсэн хүн. Танд эрүүл энх, сайн сайхныг хүсье” хэмээн мэндчилэв.  

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Зоригт “Би гурван мэргэжлийг шүтэж явдаг хүн. Нэгдүгээрт, багш хүн. Аливаа А үсгийг заадаг гэдгийг хүн бүр мэддэг. Хоёрдугаарт, эмч хүн байх ёстой. Хүний алтан амины манаанд зогсдог хүмүүс. Гуравдугаарт, би хэнээр ч урдуураа дайруулахгүй эрчим хүчний мэргэжил гэж хэлнэ. Эрчим хүчний салбар маань техникийн дэвшлийг сайн нэвтрүүлсэн Монгол Улсын минь гал голомт шүү дээ” гэлээ.  

Эрчим хүчний яамны удирдлагууд отгон гавьяат Д.Зоригтод дурсгалын зүйл, мөнгөн урамшууллыг гардуулан өглөө.  

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний хөгжлийн төв
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ