Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Бүгд найрамдах Франц улсаас Монгол улсад суугаа элчин сайд Филип Мэрлинийг хүлээн авч уулзлаа

A- A A+


Photo

Элчин сайд Филипп МэрлинМонгол улсын хөгжилд эрчим хүч шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд үүнд Эрчим хүчний сайдын үүрэг оролцоо чухал болохыг тэмдэглэв. Эрчим хүчний салбарт сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр Францын хувийн хэвшлийн компаниудтай хамтран ажиллаж ирсэн бөгөөд шийдэгдээгүй зарим асуудлыг хэрхэн шийдэх талаар санал солилцлоо.   

Франц улсын “БРЛ Инженер” компани, Монгол улсын “Престиж Инженеринг” ХХК нарын түншлэлд зөвлөх үйлчилгээ үзүүлж, Сэлэнгэ мөрөн, Байгаль нуурын биологийн олон янз байдалд Эгийн голын усан цахилгаан станцын үзүүлэх нөлөөллийн судалгааг хийлгэсэн байна. Гэвч гэрээт ажлын төлбөрийг шилжүүлэлгүй удаж байгаа асуудлыг шийдэх, Сайншандын салхин паркаас эрчим хүчний нэгдсэн системд нийлүүлэх  эрчим хүчний хэмжээ 28 хувь хүртэл буурсан нь хөрөнгө оруулагч нарт төвөгтэй байдал үүсгэж байгаад анхаарал хандуулж өгөхийг хүслээ.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Ковид-19” цар тахлаас үүдэн салбарын хувьд амаргүй нөхцөл байдал үүссэн ба  хэрэглэгчийн бүтцэд өөрчлөлт орж, хэрэглээ буурсантай холбогдуулан сэргээгдэх эрчим хүчний станцуудаас нийлүүлэх эрчим хүчний хэрэглээг бууруулсан. Энэ бол давагдашгүй хүчин зүйлтэй холбоотой гэсэн хариулт өгсөн юм. Харин  “БРЛ Инженер” компани, Монгол улсын “Престиж Инженеринг” ХХК нарын түншлэлийн гэрээний төлбөрийн хувьд гэрээний үүргээ биелүүлэхэд анхаарахаар болов. Эгийн голын усан цахилгаан станц бол импортын эрчим хүчний хэрэглээг бууруулах томоохон төсөл бөгөөд биологийн олон янз байдалд нөлөөлөх судалгааны дүнгээс төслийн хувь заяа хамаарах тул нааштай хариу хүлээж байгаа гэдгийг онцоллоо.   

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний хөгжлийн төв
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ