Хэлэлцүүлгийн үр дүн хурлын цагаар хэмжигдэх бус цаашид ажил хэрэг болгоход анхаардаг байх учиртай

A- A A+


Photo

“Эрчим хүчний системийн аюулгүй байдал ба эдийн засгийн өсөлт” хэлэлцүүлэг  МУИС-ийн номын санд (2020.10.09) өнөөдөр боллоо.  Тус хэлэлцүүлэгт Эрчим хүчний сайд Н. Тавинбэх, М.Баярмагнай нар оролцож эрчим хүчний салбарын эрдэмтэн судлаачдын илтгэлийг сонсож, санал солилцов.
              Эрчим хүчний сайд Н. Тавинбэх  хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ Монгол улсын эрчим хүчний салбарын чухал асуудлуудын талаар судалгаа хийж, хэлэлцүүлж байгаад талархлаа илэрхийлэн амжилт хүслээ.
           Эрчим хүчний сайдын зөвлөх П. Товуудорж “Монгол улсын эрчим хүчний аюулгүй байдлын индикатор үзүүлэлтүүд” сэдвээр, Эрчим хүчний яамны бодлого төлөвлөлтийн газрын ахлах шинжээч  Ш.Ганзориг  “Дотоодын эдийн засаг дахь эрчим хүчний нөлөө сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.


             Эрчим хүчний сайд Н. Тавинбэх   хэлэлцүүлгийн үр дүн хурлын цагаар хэмжигдэх бус цаашид   ажил хэрэг болгоход анхааран ажлын хэсэг байгуулан хамтран ажиллах санал дэвшүүллээ. Эрчим хүчний салбарын хөгжлийг хангахад шаардлагатай байгаа томоохон төсөл хөтөлбөрүүдийн хувьд нэгдсэн стандарт бий болгох, хоёр хөрштэйгээ эрчим хүчний бодлогын талаар харилцан ойлголцох,  тэдний эрчим хүчний бодлогыг анхааран авч үзэх, барилга угсралтын ажлын үе шатанд гарч буй газрын маргааны асуудлыг нэгдсэн байдлаар авч үзэх, эрчим хүчний хөгжлийн бодлогоо дэлхий нийтийн ногоон хөгжлийн чиг хандлагатай уялдуулах,  хүний нөөцийн асуудалд анхааран ажиллах шаардлагатай байгааг тэмдэглэв.  


           Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай  эрчим хүчний шугамын насжилт хүчин чадлыг нэмэгдүүлэх, үнэ тариф бага байгааг эргэж харах, сэргээгдэх эрчим хүчний бүтэц алдагдсан зэрэг асуудлыг онцлон  авч үзэх шаардлагатайг дурдаад сонирхолтой, үр дүнтэй  саналууд гарсныг онцоллоо.
            Монгол улсын Эрчим хүчний аюулгүй байдал бол улс орны аюулгүй байдлын чухал хэсэг бөгөөд цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, эрчим хүчний бодлого судалгаанд суурилж байх нь чухал юм.  






 

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний хөгжлийн төв
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ