Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Өмнөговь аймагт ажиллалаа

A- A A+


Photo

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх өнгөрөгч амралтын өдрүүд /2020.10.10-11/-д Өмнөговь аймагт ажиллалаа.

Тус аймгийн хэрэглэгчдийг цахилгаан, дулааны эрчим хүчээр хангадаг “Даланзадгадын Дулааны Цахилгаан станц” ТӨХК, “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-уудын үйл ажиллагаа, нөхцөл байдалтай биечлэн танилцав. Энэ үеэр Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан эрчим хүчний салбарт хийгдэх бүтээн байгуулалтын талаар мэдээлэл хийж, цахилгаан эрчим хүчний найдвартай ажиллагааг сайжруулах чиглэлд хийгдэх ажлын төлөвлөгөөг танилцуулсан юм.

“Даланзадгадын Дулааны цахилгаан станц” ТӨХК нь 2000 онд байгуулагдсан. 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэх хангах ажил 93.7 хувьтай байна. 2018 оны 10 дугаар 01-ний өдрөөс зэрэгцээ ажиллагаанд “Диспетчерийн үндэсний төв” ХХК-ийн диспетчерийн зохицуулалтаар 2 зуух 2 турбины горимд 4-5 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдгээс 3-4 МВт цахилгаан эрчим хүчийг Төвийн бүсийн нэгдсэн системд нийлүүлж эхэлжээ. Мөн аймгийн төвийн нийт дулааны хэрэглээ болох 1234 айл өрх, 273 ААНБ болон төсөвт байгууллагуудыг дулааны эрчим хүчээр ханган ажиллаж байна.

Өсөн нэмэгдэж буй дулааны эрчим хүчийг хангахад зуухны уурын бүтээмж дутагдалтай байгааг учирлав. Хэрэглэгчдийг цахилгаан, дулааны эрчим хүчээр тогтмол, найдвартай ханган ажиллахын тулд зуухны уурын ачааллыг 5.7 тонн/цаг, дулааны ачааллыг 8.5 Гкал/цаг-аар тус тус нэмэгдүүлэх шаардлагатай гэлээ.

Мөн цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэлийн өртөг борлуулалтын үнээс хэт доогуур байдгаас санхүүгийн хүндрэл үүссээр байгааг хэлэв. Сайд Н.Тавинбэх энэ асуудлаар Эрчим хүчний зохицуулах хороонд хандаж, тарифын оновчтой зохицуулалт хийх арга хэмжээ авахад анхаарч ажиллана гэлээ.

“Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д ажиллав  

Үүний дараагаар “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцсан.

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 03 дугаар тогтоолоор “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК шинээр үүсгэн байгуулагдсан. Өнөөдрийн байдлаар нийт 288 ширхэг хуваарилах байгууламж, дэд станцын цахилгаан тоног төхөөрөмж, 10299.6 км цахилгаан дамжуулах агаарын шугам /ЦДАШ/-ын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан Өмнөговь аймгийн 14 сумын нутаг дэвсгэрийн нийт 17867 хэрэглэгчид цахилгаан эрчим хүч түгээн ажиллаж байна.

2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд 11 ажил төлөвлөсөн ба биелэлт 98 хувьтай байна.

Компанийн техникийн бодлогын хүрээнд 2019 оноос ухаалаг тоолуурын системийг нэвтрүүлэн ажиллаж 250 дэд станц, 45 аж ахуй, 468 айл өрхөд ухаалаг тоолуурыг суурилуулжээ.

“Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК нь 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Оюутолгой ХХК-тай цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулсан. 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 832,230 кВт/ц, хоногт дунджаар 0,8-1,4 МВт ачаалал авч байна. Сайд Н.Тавинбэх цаашид цахилгаан эрчим хүч нийлүүлэлтийн хэмжээ нэмэгдэхийн хэрээр илүү хариуцлагатай ажиллахыг компанийн нийт ажилчдад захив.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх дээрх байгууллагуудад ажилласны дараагаар үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх, боловсон хүчний нөөцийн бүтцийг оновчтой болгох, сахилга бат, дэг журмыг баримтлан ажиллах, өвлийн их ачааллыг давах бэлтгэл хангах, “Ковид-19” цар тахлын үед хорио цээрийн дэглэмийг тууштай баримталж ажиллахыг нийт ажилчдад үүрэг болголоо.

 

 

 

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний хөгжлийн төв
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ