Д.Сарангэрэл: Зогсох учиргүй Эрчим хүчний салбар энэ цаг үед сайн ажиллаж байна

A- A A+


Photo

ЗГХЭГ-аас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлал /БОАЖ/-ын сайд Д.Сарангэрэл эрчим хүчний үйлдвэр компаниудын ажлын байрны халдваргүйжүүлэлт, хамгаалалтын арга хэмжээг хэрхэн авч ажиллаж байгаатай биечлэн шалгалаа. Эхний ээлжинд “ДЦС-4” ТӨХК, “Тавантолгой Түлш” ХХК-д /2020.11.14/ ажиллав.

Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотой Эрчим хүчний салбар өндөржүүлсэн зохион байгуулалтад шилжин ажиллаж байна. 0-12 настай хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-ийг болон технологийн ажиллагаанд шууд оролцохгүй албан хаагчдыг гэрээс нь ажиллуулж байгаа юм.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх“Энэхүү онцгой дэглэмийн үед цахилгаан, дулааны эрчим хүчний хангамж болон сайжруулсан шахмал түлшний хангамж доголдох учиргүй. Үйлдвэрлэлийг явуулдаг гол хүчин зүйл нь болсон ажилчдын аюулгүй байдалд онцгой анхаарах учиртай. Бид шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна. Эрчим хүчний салбар нарийн технологитой. Тийм учраас бид ажиллах хүчний нөөцийг хадгалах нь чухал” гэлээ.

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл шалгалтын дараагаар“Өнөөдөр ажилласан байгууллагууд халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг маш сайн авч ажиллаж байна. Ариутгагч бодис, бээлий, маск, нүдний шил, хамгаалалтын хувцас зэргээр хангасан. Түүнээс гадна хооллох дэглэмийг нарийн зохион байгуулжээ. Бөөнөөрөө хоолонд орохгүй. Ямар нэгэн байдлаар хоорондоо харьцахгүй байхаар тусгаарлалтыг хийж өгсөн байна. Энэ бүхнээс дүгнэхэд Эрчим хүчний салбар халдваргүйжүүлэлт, хамгаалалтын хатуу дэглэм тогтоож чадсан байна” гэв.

Улаанбаатар хотод эрчим хүчний салбарын 14 үйлдвэр, компанид 10,500 орчим ажилтан ажилладаг. Үүнээс технологийн үйл ажиллагаанд оролцдог  6,800 орчим нь ажлын байраар, 3,700 орчим нь гэрээр ажиллаж байгаа юм. 

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний хөгжлийн төв
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ