ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНД НЭГДЛЭЭ

A- A A+


Photo

“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 өдрийн аян”-ыг дэлхийн 187 улс 1991 оноос өнөөг хүртэл жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл нэг уриа, нэгдмэл зорилгын дор тэмдэглэж ирсэн.

Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход олон нийтийг татан оролцуулах, жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх мэдлэг ойлголтыг түгээх зорилготой энэ аянд Монгол Улс 1997 оноос нэгдэн орсон бөгөөд энэ жил дэлхий нийтэд “Өрх гэр, ажлын байр, олон нийтийн газарт: ЯГ ОДОО жендэрт суурилсан хүчирхийллийг цэглэе!” уриан дор нэгдэж байна.

 Монгол Улсын Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу Ковид-19 халдварын тархалтыг хязгаарлах зорилгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хатуу хөл хорионы энэ цаг үед Монгол Улсын Ерөнхий сайд, Жендэрийн үндэсний хорооны дарга У.Хүрэлсүх 2020 оны 11-р сарын 25-ны өдрийн Засгийн газрын хуралдаанд Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд Засгийн газрын гишүүд танхимаараа нэгдэж байгаагаа мэдэгдээд өрх гэр, ажлын байр, олон нийтийн газарт хүчирхийлэл айдасгүй, амар амгалан орчинг бий болгохын төлөө хамтран ажиллахыг уриалав.
 
Энэхүү аянд Эрчим хүчний яам, ЖҮХ-ны Жендэрийн салбар зөвлөл нэгдэж  хамтран ажиллаж байна. Иймээс тус яамнаас Та бүгдийг гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, айдасгүй, амар амгалан орчинг бий болгоход дуу хоолойгоо нэгтгэхийг уриалж байна.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний хөгжлийн төв
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ