Эрчим хүчний салбарын хамт олон “Цус хандивлах аян”-д нэгдэж байна

A- A A+


Photo

Эрчим хүчний салбарын ээлжит өргөтгөсөн хуралдааныг 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр цахимаар зохион байгууллаа.

Хуралдаанаар цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг эрчимжүүлэх, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахих, 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл салбарын хэмжээнд 24 цагийн хариуцлагатай жижүүрийг томилон ажиллуулах зэрэг үүрэг даалгавруудыг үйлдвэр, компанийн захирлуудад өгсөн.

Мөн коронавируст халдвар (КОВИД-19)цар тахалтай холбоотой хөл хорио тогтоосон энэ үед цусаа өгөх иргэдийн тоо эрс буурсан тул Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс “Цус хандивлах аян”-ыг зохион байгуулж байгаа билээ.

Энэ удаагийн хуралдааны үеэр Эрчим хүчний салбарын хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд дээрх аянд сайн дураар нэгдэж буйгаа илэрхийллээ. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг Эрчим хүчний салбарын есөн үйлдвэр, компанийн ажилчид 2020 оны 12 дугаар сарын 07-11-ний өдрийг дуустал хуваарь гарган ариутгал, халдваргүйжүүлэлтийн зохион байгуулалтын хүрээнд цусаа хандивлах юм.

Мөн орон нутагт цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх, түгээх, хангах үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр, компанийн ажилчид тухайн салбар комиссын хяналтанд цусаа хандивлаж эхэлжээ.

Эрдэнэт хүний амь насыг аврах цус, цусан бүтээгдэхүүн нь үйлдвэрлэгдэх боломжгүй, эрүүл мэндийн бүтээгдэхүүн бөгөөд насанд хүрсэн эрүүл хүн нэг удаа 400-450 мл цус хандивласнаар гурван хүний амь насыг аврах боломжтой байдаг байна.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний хөгжлийн төв
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ