Сайжруулсан шахмал түлшний зүүн бүсийн үйлдвэрийн нээлт боллоо

A- A A+


Photo

Улаанбаатар хотын зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн нээлтийн ажиллагаа өнөөдөр  /2020.12.08/ боллоо. Нээлтийн ажиллагаанд  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, дэд сайд М.Баярмагнай болон бусад албаны хүмүүс оролцсон юм. 

Жилд 600.000 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадал бүхий хоёр дахь үйлдвэрийн барилга угсралтын ажлыг өнгөрөгч тавдугаар сард эхлүүлсэн. Ерөнхий  сайд У.Хүрэлсүх  Улаанбаатар хотод хоёр жилийн өмнөөс түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон нь эрсдэлтэй, зоримог шийдвэр байсныг тэмдэглээд энэхүү бүтээн байгуулалтад оролцсон хүмүүст баяр хүргэлээ.  

Зүүн бүсийн үйлдвэр нь 1, 2-р үйлдвэр, Дахин боловсруулах үйлдвэрийн өндөр хүчин чадал бүхий зургаан шугамаар цагт 180 тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай төдийгүй БНСУ-ын дэвшилтэт технологид суурилсан, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй гэдгээрээ давуу талтай. Өөрөөр хэлбэл, үйлдвэрийн түүхий эд хүлээн авах, бутлах, шигших үйл явц нь газар доор байршилтай учир хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй.

Үйлдвэрийн цахилгаан хангамж нь Налайхаас Хөшигийн хөндий чиглэлийн 110кВ /киловольт/-ын шугамаас салбарласан 5.8км агаарын шугам, 110/10кВ-ын дэд станц болон 10/0.4кВ-ын дэд станцуудаас үйлдвэрийн бүс дахь обьектуудыг цахилгаан тэжээлээр хангаж байна.

Мөн зүүн бүсийн үйлдвэр нь түүхий эдээ төмөр замаар тээвэрлэн авах боломжтой. Уг үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллахад нийт 1056 хүнийг ажлын байраар хангах юм.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний хөгжлийн төв
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ