МЭНДЧИЛГЭЭ

A- A A+


Photo

Монгол Улсын гал голомтыг бадамлан сахиж, нийгэм, эдийн засгийн түлхүүр болсон эрчим хүчний салбарын хөгжлийг хамтдаа цогцлоож буй Эрчим хүчний салбарын үе үеийн ахмадууд, инженер техникийн ажилтнууд, тэдний гэр бүл болон зорилго нэгт нөхөддөө шинэ жилийн мэнд дэвшүүлье.

Эрчим хүчний салбарын хамт олны мятрашгүй зүтгэлээр улиран одож буй 2020 оныг амжилт бүтээлээр дүүрэн үдэж, айлчлан ирж буй 2021 оныг эх үүсвэрийн их бүтээн байгуулалтын барилга угсралтын ажлыг эхлүүлэх зорилготойгоор угтаж байна.

Манай салбарын хамт олон цар тахлын хүнд үед ард иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлж илч гэрлээр найдвартай хангах хариуцлагатай үүргээ биелүүлж ирлээ. Улиран одож буй 2020 онд олон бүтээлч ажлыг өрнүүлсэн амжилт бүтээлээр дүүрэн жил өнгөрч байна. Тухайлбал, эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэглээг богино хугацаанд хангах Дулааны IV цахилгаан станцын хүчин чадлыг 89 МВт-аар нэмэгдүүлэх, цахилгаан эрчим хүчний чанар, хүртээмжийг дээшлүүлэх “Улаанбаатар-Мандалговь” 220 кВ-ын өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц, олон жил үргэлжилсэн Улаанбаатар хотын 110 кВ-ын “Их тойруу” сүлжээ, 220/110/35 кВ-ын “Сонгино” дэд станцыг бүрэн ашиглалтад оруулсан зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлууд нь эрчим хүчний найдвартай хангамж, нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр орууллаа.

Мөн Оюутолгойн уурхайн зарим хэрэглээг төвийн эрчим хүчний нэгдсэн системээс хангаж эхэлсэнээр гадагш урсаж буй валютын урсгалыг дотооддоо үлдээх боломж бүрдэж байна.

Улаанбаатар хотын утааг 80% хүртэл бууруулах зорилгоор Нийслэлийн зүүн бүсэд жилдээ 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэрийг ашиглалтад хүлээлгэн өглөө.

 Эдгээр бүтээн байгуулалтын томоохон ажлууд нь эрчим хүчний салбарын мэргэжил нэгт хамт олны хичээл зүтгэл, мэдлэг чадвар, туршлагаа харуулсан нөр их хөдөлмөрийн үр шим мөн билээ.

Ирэх 2021 онд Засгийн газрын мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэлд туссан эх үүсвэр, дамжуулах сүлжээ, сэргээгдэх эрчим хүчний томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхлэх онцгой чухал их бүтээн байгуулалтын жил болно. Тухайлбал, Тавантолгойн 450 МВт-ын дулааны цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн 90 МВт усан цахилгаан станц, 200 МВт*ц цэнэг хураагуурын байгууламжийн барилга угсралтыг эхлүүлэхээр бэлтгэлийг ханган ажиллаж байна.

Эрчим хүчний салбарын нийт хамт олон Та бүхэндээ ирж буй 2021 ондоо эрүүл энх байж, айл бүхэн аз жаргалаар бялхан, ажил хөдөлмөр нь амжилт бүтээлээр ундарч байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Монгол Улсын гал голомт мандан бадрах болтугай

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Н.ТАВИНБЭХ 

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний хөгжлийн төв
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ