ОЛОН УЛСЫН ЦАХИЛГААН ТЕХНИКИЙН ХОРООНЫ ЦАХИЛГААН ТЕХНИКИЙН НЭР ТОМЬЁОНЫ ТОЛЬД МОНГОЛ ХЭЛ ДЭЭРХ ТАЙЛБАР НЭМЭГДЛЭЭ

A- A A+


Photo

Дэлхий дээр Олон улсын стандартын байгууллага ISO,Олон улсын цахилгаан техникийн хорооIEC, Олон улсын хууль эрхийн хэмжил зүйн байгууллага OIML гэсэн олон улсын 3 том стандартын байгууллага үйл ажиллагаа явуулдаг билээ. ОУЦТХнь цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний тоноглол, техник, хэрэгсэл, электроник, гэр ахуйн болон албан хэрэгцээний бараа бүтээгдэхүүн, хагас дамжуулагч, шилэн кабелü, батарей, түүнчлэн нар, салхи, усны эрчим хүч ашиглах төхөөрөмж зэрэг чиглэлээр стандартыг боловсруулан баталж, хэвлэн гаргадаг байгууллага юм.  

Хаана цахилгаан, электрон төхөөрөмж байна тэндээс та ОУЦТХ-ны аюулгүй байдал, хэвийн ажиллагаа, байгаль орчны нөлөөлөл, эрчим хүчний үр ашигтай зарцуулалт болон шинэ эрчим хүчний талаарх ОУЦТХ-ны зохицуулалтыг олж харах боломжтой. Түүнчлэн ОУЦТХ нь тухайн тоноглол, тоног төхөөрөмж, түүний бүрэлдэхүүн хэсгүүд нь олон улсын стандартад нийцсэн эсэхийг тодорхойлох тохирлын үнэлгээний схемийг удирдан явуулдаг. Бид энэхүү тохирлын үнэлгээний системийг улс орондоо нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Өнөөдөр тусхороо эгнээндээ 87 жинхэнэ гишүүн, 84 түншлэгч гишүүн орныгнэгтгэсэн энэхүү олон улсын байгууллагын Ерөнхийлөгчөөр Янбао Шү (БНХАУ)/өмнө нь тус хорооны Дэд ерөнхийлөгч байсан/ 2020 онд сонгогдон ажиллаж байна.

Монгол Улс 2001 онд тус байгууллагад “Түншлэгч гишүүн” статустайгаар элсэн орсон ба 2014 онд “Түншлэгч гишүүн плас” статустай гишүүнчлэлээ өргөжүүлснээр шинээр 200 стандарт нэмж үнэ төлбөргүй нийлүүлэн авч ашиглах эрхтэй болсон билээ. Өнөөдөр манай улсад тус байгууллагын 70 гаруй стандарт орчуулагдан үндэсний стандарт болсноос гадна өнөөгийн байдлаар цахилгаан техник, сэргээгдэх эрчим хүчний холбогдолтой 30 гаруй стандарт орчуулагдан хэлэлцүүлгийн шатанд явж байна. 2001 оноос хэрэгжиж эхэлсэн “Түншлэгч гишүүн хөтөлбөр” нь хөгжиж буй улс орнуудад дэд бүтцийнхээ чанарыг дээшлүүлэх, олон улсын стандартчилалд оролцох техникийн мэдлэг олж авах, туршилт, гэрчилгээжүүлэлтийг илүү сайн ойлгож, хэрэглэхэд боломжийг олгосоор байна.

Дараах цахилгааны нэр томьёоны 19 цуврал стандарт Монгол Улсад 2019 онд үндэсний стандартаар батлагдан, 2020 оны 11 дүгээр сард ОУЦТХ-ны Цахилгаан техникийн тайлбар толь “Electropedia”-д монгол хэл дээр байршсаныг мэдээлж байна. Та бүхэн орон зайнаас үл хамааран дараах стандартуудыг IEC 60050 хэмээн хайлт хийж, нээлттэй толь дээрх үндсэн англи, франц хэлнээс гадна 18 хэл дээрх нэр томьёоны тайлбар толийг ашиглах боломжтой. Үүнд:

1.    MNS IEC 60050-195:2019 “Олон улсын цахилгаан техникийн тайлбар толь 195 дугаар бүлэг: Газардуулга болон цахилгаан гүйдэлд нэрвэгдэхээс хамгаалах”

2.     MNS IEC 60050:212:2019 “Олон улсын цахилгаан техникийн тайлбар толь 212 дугаар бүлэг:  Цахилгаан тулгаарлагч хатуу, шингэн болон хийн бодис”

3.    MNS IEC 60050-312:2019 “Олон улсын цахилгаан техникийн тайлбар толь 312 дугаар бүлэг: Цахилгаан болон электроникийн хэмжил- Цахилгааны хэмжилтэй холбоотой ерөнхий нэр томьёо”

4.    MNS IEC 60050-313:2019 “Олон улсын цахилгаан техникийн тайлбар толь 313 дугаар бүлэг Цахилгаан болон электроникийн хэмжил- Цахилгаан хэмжих хэрэгслийн төрөл”

5.    MNS IEC 60050-321:2019 “Олон улсын цахилгаан техникийн тайлбар толь 321 дүгээр бүлэг: Хэмжүүрийн трансформатор”

6.     MNS IEC 60050-421:2019 “Олон улсын цахилгаан техникийн тайлбар толь 421 дүгээр бүлэг: Хүчний трансформатор болон реактор”

7.    MNS IEC 60050-436:2019 “Олон улсын цахилгаан техникийн тайлбар толь 436 дугаар бүлэг: Хүчний конденсатор”

8.    MNS IEC 60050-441:2019 “Олон улсын цахилгаан техникийн тайлбар толь 441 дүгээр бүлэг: Хуваарилах байгууламж, удирдлагын тоноглол болон хайламтгай гал хамгаалагч”

9.    MNS IEC 60050-448:2019 “Олон улсын цахилгаан техникийн тайлбар толь 448 дугаар бүлэг: Эрчим хүчний системийн реле хамгаалалт”

10.  MNS IEC 60050-461:2019 “Олон улсын цахилгаан техникийн тайлбар толь 461 дүгээр бүлэг:Цахилгааны кабелиуд”

11.  MNS IEC 60050-466:2019 “Олон улсын цахилгаан техникийн тайлбар толь 466 дугаар бүлэг: Цахилгаан дамжуулах агаарын шугам”

12.  MNS IEC 60050-471:2019 “Олон улсын цахилгаан техникийн тайлбар толь 195 дугаар бүлэг: Тусгаарлагч”

13.  MNS IEC 60050-601:2019 “Олон улсын цахилгаан техникийн тайлбар толь 601 дүгээр бүлэг: Цахилгаан энергийн үйлдвэрлэл, дамжуулалт болон түгээлт- Ерөнхий зүйл”

14.  MNS IEC 60050-602:2019 “Олон улсын цахилгаан техникийн тайлбар толь 602 дугаар бүлэг: Цахилгаан энергийн үйлдвэрлэл, дамжуулалт болон түгээлт- Цахилгаан энергийн үйлдвэрлэл”

15.  MNS IEC 60050-603:2019 “Олон улсын цахилгаан техникийн тайлбар толь 603 дугаар бүлэг: Цахилгаан энергийн үйлдвэрлэл, дамжуулалт болон түгээлт- Цахилгаан эрчим хүчний системийн төлөвлөлт, менежмент”

16.  MNS IEC 60050-605:2019 “Олон улсын цахилгаан техникийн тайлбар толь 605 дугаар бүлэг: Цахилгаан энергийн үйлдвэрлэл, дамжуулалт болон түгээлт- Дэд станц”

17.  MNS IEC 60050-617:2019 “Олон улсын цахилгаан техникийн тайлбар толь 617 дугаар бүлэг: Цахилгаан эрчим хүчний байгууллага / зах зээл”

18.  MNS IEC 60050-691:2019 “Олон улсын цахилгаан техникийн тайлбар толь 691 дүгээр бүлэг: Цахилгааны үнэ”

19.  MNS IEC 60050-692:2019 “Олон улсын цахилгаан техникийн тайлбар толь 692 дугаар бүлэг: Цахилгаан энергийн үйлдвэрлэл, дамжуулалт болон түгээлт- Цахилгаан эрчим хүчний системийн үйлчилгээний найдвартай байдал ба чанар”

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ