МЭНДЧИЛГЭЭ

A- A A+


Photo

Эх орондоо илч гэрэл түгээх үйлсээ нэр төртэй биелүүлж яваа эрчим хүчний салбарын нийт инженер техникийн ажилтан, ажиллагсад, эрдэмтэн судлаачид, ахмадууд та бүхэндээ “Эрчим хүчний ажиллагсдын өдөр”-ийг тохиолдуулан чин сэтгэлийн  баярын мэнд дэвшүүлье.

Өрнөл хөгжлийн түүчээ, эдийн засгийн тулгуур эрчим хүчний салбарын 100 жилийн босгонд эдүгээ бүтээн байгуулалтын түүхийг бүтээлцэж улс орон, айл өрхийн цахилгаан, дулаанаар тасралтгүй хангах хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй үүргийг хамт олон та бүхэн үүрч яваа билээ. Цар тахлын хүнд үед ажлын байрыг тогтвортой хадгалах, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хязгаарлах, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудад санхүүгийн дэмжлэг болгож Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд цахилгаан, дулааны төлбөрийг хариуцан төлж байна. Мөн сайжруулсан шахмал түлшний үнийг 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд 50 хувиар хөнгөлөхөөр боллоо.

Өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээг хангах зорилгоор эх үүсвэрүүдийг өргөтгөх, говийн болон баруун бүсийн импортын цахилгаан эрчим хүчний хэмжээг бууруулахаар “Тавантолгойн дулааны цахилгаан станц”, “Багануурын дулааны цахилгаан станц”, “Эрдэнэбүрэн”-ийн усан цахилгаан станц, системийн горимын тохируулга хийх цахилгаан цэнэгт хуримтлуурынбүтээн байгуулалтыг эхлүүлэхээражиллаж байна. Мөн одоо ажиллаж байгаа цахилгаан, дулааны станцуудын өргөтгөл болон шинэ эх үүсвэрүүдийгбүс нутгийн хэрэглээтэй холбох магистраль шугам, дэд станцуудыг барих ажлыг эрчимтэй хийж байна.

Салбарын үнэт зүйл болсон хөдөлмөрийн хамт олонд та бүхэндээ ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсье. 

Монгол Улсын гал голомт мөнхөд өөдлөн дэвжих болтугай

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Н.ТАВИНБЭХ 

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний хөгжлийн төв
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ