Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай “Тавантолгой түлш” ХХК-ийн баруун, зүүн үйлдвэрүүдэд ажиллав

A- A A+


Photo

Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай, Эрчим хүчний яамны Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга И.Лувсанцэрэн болон албаны холбогдох мэргэжилтнүүд салбарын 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд “Тавантолгой түлш” ХХК-ийн баруун, зүүн үйлдвэрт /2021.08.25/ ажиллалаа.

2021-2022 оны өвөл нийслэлийн хэмжээнд 171  мянга гаруй өрх, зарим аж ахуйн нэгжийн хэрэглээнд 582.900 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхээр төлөвлөсөн. Тоног төхөөрөмжийн шинэчлэл, их засварын төлөвлөгөөнөөс хамаарч 8 шугам хүчин чадлаар ажиллаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар сайжруулсан шахмал түлшний 22.230 тонн, мидлингийн 197.273 тонн нөөцтэй байна.

“Тавантолгой түлш” ХХК-ийн баруун үйлдвэр нь сард 93.000 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Тоног төхөөрөмжийн шинэчлэл, их засварын төлөвлөгөөт ажлын гүйцэтгэл 80 хувьтай үргэлжилж байгаа ба найман шугам ажиллагаанд, хоёр шугам бэлтгэлд, хоёр шугамд урсгал засвар хийгдэж байгаа юм.

Зүүн үйлдвэрийн ажилчдын хотхон /оффис, дотуур байр, гал тогоо, халуун ус, цахилгаан, дулааны эх үүсвэр/ бүрэн ашиглалтад орсон. Шахмал түлш үйлдвэрлэх зургаан шугам бэлтгэлд байгаа ба хатаагч төхөөрөмж суурилуулах ажил болон бусад урсгал засварын ажлууд 60 хувийн гүйцэтгэлтэй байгаа талаар танилцууллаа. Мөн технологийн дэвшлээр үйлдвэрлэлийн тоосжилтын хэмжээг эрс бууруулахаас гадна шахмал түлшийг хэвлэх, хатаах, савлах зэрэг үйлдлүүд нь хагас болон бүрэн автомат байхаар шийдсэн.

Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг төлөвлөгөөт хугацаанд нь чанартай хийж дуусгах, үйлдвэрлэлийн алдаа гаргахгүй, бүтээгдэхүүний чанарт анхаарал хандуулах, баруун үйлдвэрийн үйлдвэрлэлийн тоосжилтыг бууруулах технологийг сайжруулах зэрэг үүрэг даалгаврыг өглөө. Мөн шаардлагатай байгаа зарим тоног төхөөрөмжийг хилээр нэвтрүүлэх болон тээвэрлэлтийн асуудалд дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлсэн юм.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний хөгжлийн төв
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ