Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнд ашиглагдах Салхин цахилгаан станцыг өрсөлдөөнт сонгон шалгаруулалтаар зохион байгуулна

A- A A+


Photo

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Дэлхийн банкны суурин төлөөлөгч, Дэлхийн банкны Санхүүгийн корпорацийн Азийн бүсийн менежер болон төслийн зөвлөхүүдийгхүлээн авч уулзлаа.

Эрчим хүчний яам Дэлхийн банкны Олон улсын санхүүгийн корпорацийн техникийн туслалцаатайгаар “Салхины эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл”-ийг өрсөлдөөнт сонгон шалгаруулалтаархэрэгжүүлэхээр 2021 оноос эхлэн ажиллаж, “Салхин цахилгаан үүсгүүрийн талбайг сонгон хамтран ажиллах тохиролцооны захидал”-д 2022 оны 04 дүгээр сарын 22-ний өдөр гарын үсэг зурсан.

Монгол Улсын салхины нөөц арвинтай газар нутагт төслийг хэрэгжүүлэх зорилгоор Цогт-Цэций, Баруун-Урт, Мандалговь зэрэг байршлуудад“СЭХҮТ”ТӨААТҮГ, Олон улсын санхүүгийн корпораци, Олон Улсын Зөвлөхүүд2022.05.30-06.06-ны өдрүүдэдгазар дээр нь ажиллан, дэлгэрэнгүй судалгааг хийж гүйцэтгэсэн. Зөвлөхүүд техник, санхүүгийн болон байгаль орчны нэгдсэн дүн шинжилгээ хийж, шугам сүлжээний интеграци, геотехникийн нөхцөл, логистикийн асуудал, салхины нөөц, байгаль орчны асуудал, нийгмийн болон биологийн олон янз байдал зэрэгт онцлон төвлөрч, тухайн газруудын эрсдэлийг тооцоолон судалж ажилласан.

Зөвлөхүүдийн зүгээс ажлын  тайлан, мэдээллийг Эрчим хүчний сайд болон холбогдохажлын хэсгийнтөлөөллүүдэд танилцуулж, харилцан мэдээлэл санал солилцсон. Тус техникийн туслалцааны хүрээнд 100МВт хүртэл хүчин чадалтай  салхин цахилгаан станц барих боломжтой 1 байршлыг сонгон төслийг хэрэгжүүлэх бөгөөд 2024 онд ашиглалтад өгөх боломжтой гэлээ.

Төслийн худалдан авалт, бэлтгэл ажлыг боломжит богино хугацаанд зохион байгуулах, цаашид амжилттай үргэлжлүүлэхэд анхааран ажиллахаар талууд тохиролцсон юм.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний хөгжлийн төв
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ