Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн ОХУ-ын эрчим хүчний сайдтай албан уулзалт хийв

A- A A+


Photo

ОХУ-ын Москва хотноо энэ сарын 14, 15-ны өдрүүдэд Монгол, Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын ээлжит XXIV хуралдаан зохион байгуулагдаж, эрчим хүчний яамны төлөөллүүд оролцлоо. 

Хуралдааны үеэр Монгол Улсын эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн ОХУ-ын Эрчим хүчний сайд Николай Григорьевич Шульгиновтой албан уулзалт хийлээ. Уулзалтаар “Дулааны III цахилгаан станц” ТӨХК-ийн өргөтгөлийн төслийн явц, ОХУ-аас авах цахилгаан эрчим хүчний хэмжээг нэмэгдүүлэх, эрчим хүчний сэлбэг, материалыг хилээр нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэв.

“Дулааны III цахилгаан станц” ТӨХК-ийн суурилагдсан хүчин чадлыг 300МВт-аар нэмэгдүүлэх төслийн хүрээнд 2022 оны 10 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Интер Рао Экспорт” НХН-ийн захирал Сергеевтэй хийсэн хэлэлцээний хүрээнд тодорхой шийдлүүдэд хүрсэн талаар сайд Б.Чойжилсүрэн танилцуулж, тус төслийг ОХУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх талаар хоёр тал хэлэлцлээ.

Түүнчлэн ОХУ-аас Монгол Улсын эрчим хүчний системд цахилгаан эрчим хүч нийлүүлдэг хэмжээг ирэх онд нэмэгдүүлэх талаар хүсэлт тависан. 

Уулзалтын төгсгөлд эрчим хүчний сэлбэг материалыг хилээр саадгүй нэвтрүүлэх чиглэлээр дэмжлэг хүслээ. Өнгөрөгч онд ОХУ-ын зарим тоног төхөөрөмжийг хилээр гаргахад тусгай зөвшөөрөл нэмэлтээр авах шаардлагатай болсон тул нийлүүлэлт удаашраад байсан юм. 

 

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний хөгжлийн төв
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ