ОЛОН УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАРТЫН ГЭРЭЭНИЙ XXXIII БАГА ХУРЛЫГ МОНГОЛ УЛС ДАРГАЛЖ ОРОЛЦЛОО

A- A A+


Photo

Олон Улсын Эрчим хүчний Хартын 2022 оны Бага хурлын даргалагчаар Монгол Улс ажиллаж, 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр цахимаар зохион байгууллаа. 

Монгол Улсын Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хурлыг нээж, 45 улсорон, олон улсын байгууллагын нийт 150 гаруй төлөөлөгч нарт мэндчилгээ дэвшүүлсэн. Тэрбээр “Монгол Улс нь байгалийн баялаг ихтэй, эрчим хүчний экспортоор эдийн засгаа дэмжих боломж их бөгөөд газарзүйн байршлын хувьд эрчим хүчний хэрэглээ өндөртэй орнуудын найдваржилт, тогтвортой байдлыг байдлыг сайжруулахад дэмжлэг болох боломжтой. Тус бүсийн орнууд харилцан бие биенээ нөхсөн хамтын ажиллагааг дэмжих замаар хил дамнасан цахилгаан дамжуулах шугам, дамжуулах хоолой, нүүрсний худалдаа зэрэг ашигт малтмал, дэд бүтцийн төслүүдийг хамтран хэрэгжүүлэх, харилцан ашигтай хамтран ажиллах боломжтой юм”хэмээн онцлов.

Энэ удаагийн хурлаар эрчим хүчний өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй хүндрэл болон бусад асуудлаархэлэлцлээ. Бага хурлыг Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай удирдаж, даргалагчаар ажилласан юм. 

Эрчим хүчний Хартын байгууллага нь эрчим хүчний салбарт олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа хил дамнасан худалдаа, хөрөнгө оруулалт, дамжуулан тээвэрлэлт, эрчим хүчний хэмнэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад гишүүн орнуудын Засгийн газрыг дэмжих зорилготой олон улсын гэрээ юм.

Гэрээнд 2022 оны байдлаар Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны гишүүн орнууд, эрчим хүч экспортлогч, импортлогч болон дамжуулан тээвэрлэгч нийт 51 орон бүрэн эрхт гишүүнээр, 42 орон ажиглагчаар, Дэлхийн банк, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Олон улсын эрчим хүчний агентлаг, Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг, Цөмийн эрчим хүчний агентлаг зэрэг олон улсын нэр хүнд бүхий 13 байгууллага мөн ажиглагчаар ажиллаж байна.

Монгол Улс 1998 онд Эрчим хүчний Хартын гэрээнд нэгдэн орсон бөгөөд өнгөрсөн хугацаанд 5 судалгаа, шинжилгээний ажлыг Эрчим хүчний Хартийн нарийн бичгийн дарга нарын газартай хамтран хэрэгжүүлээд байна. 

Жил бүрийн эцэст Эрчим хүчний Хартын Бага хурлаар тус гэрээний хэрэгжилттэй холбоотой аливаа шийдвэр болон шинээр гишүүн элсүүлэх, эрчим хүчний салбар дах олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд тунхаг гаргах болон бусад холбогдох шийдвэрүүдийг гаргадаг юм.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний хөгжлийн төв
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ