“Ухаалаг хэрэглэгч, цэвэр эрчим хүч” нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа

A- A A+


Photo

Жил бүрийн 03-р сарын 15-ны өдөр Олон улсын хэрэглэгчийн эрхийн өдөр тохиодог. Монгол улсад энэ өдрийг 2008 оноос хойш тэмдэглэж эхэлсэн. 2023  оны энэ өдрийг “Ухаалаг хэрэглэгч, цэвэр эрчим хүч” сэдвийн дор тэмдэглэж, эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээг дэмжих,  хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад түлхүү ач холбогдол өгч, хэрэглэгчдэд мэдлэг ойлголт өгөхөөр төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран ажиллаж байна.

“Ухаалаг хэрэглэгч, цэвэр эрчим хүч” арга хэмжээг Эрчим хүчний яам, ШӨХТГ, Эрчим хүчний зохицуулах хороо,  Монголын амины орон сууц, инноваци хөгжлийн төв хамтран зохион байгуулж оролцлоо.

Эрчим хүчний зохицуулах хороо хуулиар олгосон чиг үүргийн хүрээнд эрчим хүчний хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлэн ажилладаг.  Эрчим хүчний хэмнэлтэд иргэн бүрийн оролцоо чухал. Иргэн бүр хэрэглээгээ хуваарилж, оройн оргил ачааллын үед хөргөгч, хөлдөөгчөө түр салгах, цэнэглэж,  хэрэглэж дууссан цахилгаан хэрэгслээ тэжээлээс салгаж бүрэн унтраах, хүнгүй өрөөний гэрлийг унтраах, хийн зуух ашиглах гэх мэтээр бодит хэмнэлт хийж,  эрчим хүчний системийн ачааллыг бууруулах боломжтой.

Өрх бүр эрчим хүчийг хэмнэлттэй, ухаалаг хэрэглэж хэвшвэл эрчим хүчний хүрэлцээг нэмэгдүүлэх, шавхагдашгүй нөөцтэй сэргээгдэх эрчим хүч,  цэвэр эрчим хүч үйлдвэрлэлийн аргаар хүлэмжийн хий бууруулах боломж бүрдэнэ. “Ухаалаг хэрэглэгч, цэвэр эрчим хүч”  арга хэмжээ эрчим хүчний хэмнэлттэй технологи, дулаан хангамж, цэвэр эрчим хүчний талаарх ойлголт мэдээлэл, хэрэглээнд нэвтрүүлэх ач холбогдлыг иргэдэд нээлттэй өгсөн.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ