“Багануурын дулааны станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна.

A- A A+


Photo

“Багануурын дулааны станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна.

Тавигдах шаардлага:

-    Дээд боловсролын бакалавр болон эрчим хүчний мэргэшлийн зэрэгтэй байх /Эрчим хүчний байгууллагад тогтвортой ажиллаж байсан, мөн Эрчим хүчний мэргэшсэн эсвэл зөвлөх инженерийн зэрэгтэй байвал давуу тал болно/;

-    Эрчим хүчний салбарт мэргэжлээрээ 7-оос доошгүй жил, удирдах албан тушаалд 3-аас доошгүй жил ажиллаж байсан туршлагатай байх;

-    Удирдан зохион байгуулах, багаар ажиллах, манлайлах, олон нийттэй харилцах ур чадвартай байх;

-    Компанитай аливаа бизнесийн холбоогүй байх;

-    Баримт бичиг боловсруулах, компьютерын хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн байх;

-    Гадаадхэлний бичгийн болон ярианы зохих түвшиний мэдлэгтэй байх/хэлний мэдлэгийг нотлох гэрчилгээ, сертификатын хуулбар ирүүлэх/;

Бүрдүүлэх материал:

1.     Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;

2.     Анкет /Төрийн албан хаагчийн анкетыг бүрэн зөв бөглөх, 4х6 хэмжээтэй зураг заавал наасан байх/;

3.     Ажил байдлын тодорхойлолт;

4.     Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /e-mongolia лавлагаа/;

5.     Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia лавлагаа/;  

6.     Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;

7.     Иргэний үнэмлэхийн хуулбар;

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, газар:     

Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчдийн материалыг 2023 оны 0дугаар сарын 11-нийөдрийн 15:00 цаг хүртэл Эрчим хүчний яам /Засгийн газрын XIVбайр/-ны 3 давхар 312 тоот, компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Нэр дэвшүүлэх хороо хүлээн авна. Холбогдох утас: 51-267087

Тестийн шалгалт:

Удирдах ур чадварын түвшинг тогтоох шалгалт  2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 10:00 цагт Эрчим хүчний яамны хурлын танхимд зохион байгуулагдана. Шалгалтыг дараах агуулгын хүрээнд нийт 30 тестээр авах бөгөөд 70 буюу түүнээс дээш хувиар тэнцэнэ. Үүнд:

1.     Тухайн салбар, албан тушаалд хамаарах хууль, эрх зүйн мэдлэг;

2.     Дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх чадвар;

3.     Монгол хэлний ярианы болон бичгийн чадвар, цахим орчин, компьютерын хэрэглээний программ ашиглах чадвар;                  

Ярилцлагын шалгалт:

Эрчим хүчний яамны хурлын танхимд 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 14:00 цагт удирдах ур чадварын түвшинг хангасан нэр дэвшигчээс дараах агуулгын хүрээнд ярилцлага авна. Үүнд:

1.     Удирдан зохион байгуулах чадвар;

2.     Манлайлах чадвар;

3.     Багаар ажиллах чадвар.                      

Анхаарах зүйлс:

1.     Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суух хаяг, холбоо барих утасны дугаарыг гаргацтай бичих;

2.     Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй;

3.     Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана;

4.     Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна;

 

“Багануурын дулааны станц” ТӨХК-ийн

Төлөөлөн удирдах зөвлөл

2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ