Монгол Улсад Эрчим хүчний салбар үүсэж хөгжсөний 100, 101 жилийн ойн баярын хурал боллоо

A- A A+


Photo

Монгол Улсад Эрчим хүчний салбар үүсэж хөгжсөний түүхт 100, 101 жилийн ой тохиож байна. Ардын Засгийн газрын 1921 оны 7 дугаар сард 18-ны өдрийн хуралдаанаар Нийслэл хүрээний цахилгаан гэрлийн хороог гүйцэтгэн байгуулах тухай тогтоол гаргаж, 1922 оны хаврын эхэн сард Нийслэл хүрээний цахилгаан гэрлийн хороо болон Налайхын уурхайн дүрэм журам, төсөв төлөвлөгөө, орон тоог батлан удирдах шийдвэр гаргасан. Иймд 1922 оныг орчин цагийн Эрчим хүчний салбар үүссэн эхлэлийн он гэж үздэг.

Анх 100 жилийн тэртээ гэрлийн цацрагийг механик эх үүсвэрээс гаргасан Эрчим хүчний салбар өдгөө Монгол Улсын 21 аймаг, 330 сумыг төвлөрсөн эрчим хүчинд холбоод байна. Улс орны их бүтээн байгуулалт хийгээд аж үйлдвэр, эдийн засаг, стратеги зэрэг хөгжлийн тулгуур салбаруудын эхлэлийг бичилцсэн дэд бүтцийн тэргүүлэгч салбар юм.

Эрчим хүчний салбар үүсэж хөгжсөний түүхт 100, 101 жилийн ойн баярын хурал Төрийн ордонд боллоо. Баярын хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн болон Эрчим хүчний салбарын үе үеийн удирдлагууд, инженер техникийн ажилчин, албан хаагчид оролцсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баярын хурлыг нээж“Аливаа улс орны хөгжил дэвшлийн хөдөлгөх хүч бол эрчим хүчний салбар байдаг бөгөөд улс орондоо эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах их үйлсэд хүчин зүтгэж ирсэн эрчим хүчний салбарын үе үеийн мэргэжилтэн, инженер техникийн ажилтан, нийт хамт олонд ард түмний нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье. Та бүхний эрдэм чадал, авьяас билиг, хөдөлмөр зүтгэлийн үр дүнд өнгөрсөн 100 жилд Монгол Улс дэнгийн гэрлээс цахилгаан гэрэлд бүрэн шилжиж, улс үндэстнийхээ хөгжил дэвшлийн галыг бадраасан билээ” гэв.

Харин УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Зуун жилийн түүхтэй эрчим хүчний салбарын 70 жил нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед хамаарч, 30 жилд нь төр, хувийн хэвшил хамтран ажиллажээ. Өдгөө хувийн хэвшлийнхэн эрчим хүчний эх үүсвэрүүд, цахилгаан дулаан дамжуулан түгээх шугам сүлжээ, тоноглол барих, суурилуулах, ашиглах зураг төсөл, төсөв боловсруулах, түгээх хангах зөвлөх үйлчилгээ зэрэг ажил үйлчилгээг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулагч болжээ”хэмээн цохон тэмдэглэсэн юм.

Мөн баярын хурал дээр хэрэглэгчдээ илч гэрлээр тасралтгүй, найдвартай хангах үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан нэр бүхий хүмүүст төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ