10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжид Хэмжүүр, автоматикийн инженер /1 хүн/-ийн ажлын байранд ажилтан нээлттэй сонгон шалгаруулт зарлаж байна.

A- A A+


Photo

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хөнгөлттэй зээлийн гэрээний хүрээнд хэрэгжүүлж буй “10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжид Хэмжүүр, автоматикийн инженер  /1 хүн/-ийн ажлын байранд ажилтан нээлттэй сонгон шалгаруулж ажилд авна. Үүнд:

Тавигдах шаардлага

-       Дулааны хэмжүүр, автоматикийн инженерийн бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх /Зөвлөх эсвэл мэргэшсэн инженерийн зэрэгтэй бол давуу тал болно/;

-       Эрчим хүчний салбарт мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх /Дулааны станц, дулааны цахилгаан станц, дулааны шугам сүлжээний байгууллагад ажиллаж байсан бол давуу тал болно/;

-       Англи эсвэл Солонгос хэлний бичгийн болон ярианы чадвартай байх;

-       Баримт бичиг боловсруулах ур чадвартай байх, хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн байх;

-       Илүү цагаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай, хөдөө орон нутагт ажиллах боломжтой байх.

Ажилд орохыг сонирхогчид дараах материалыг бүрдүүлж өгнө үү.

1.    Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт

2.    Төрийн албан хаагчийнанкет;

3.    Товч намтар;                                                                                     

4.    Иргэний үнэмлэхийн хуулбар;

5.    Мэргэжлийн үнэмлэх, дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар;

6.    Гадаад хэлний мэдлэгийг нотлох баримт бичгийн хуулбар;

7.    Ажлын туршлагын талаарх мэдээлэл /“Төрийн үйлчилгээний нэгдсэн систем /E-Mongolia/”-ээс татан авсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт/;

8.    Ажил байдлын тодорхойлолт.

Дээрх материалуудыг 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 16:00 цаг хүртэл доорх хаягаар хүлээн авна.

Хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Засгийн газрын XIV байр, Эрчим хүчний яам, 1 дүгээр давхар, 100 тоот.

Холбогдох утас: 51-267072, 51-263051

 

 

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ