ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ЗАХИРГАА АЖЛЫН БАЙРНЫ ЗАР
Цахилгаан хангамж хариуцсанинженер албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.
Тавигдах болзол, шаардлага:
-Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Мэргэжил: Цахилгааны инженер /071309/, Цахилгаан хангамж /071310/;
- Мэргэшил: Тухайн мэргэжлээр мэргэшсэн байх
- Туршлага: Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх. Үүнээс барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах байгууллагад 2-оос доошгүй жил ажилласан байх; барилга байгууламжийн захиалагчийн хяналт хэрэгжүүлж ажиллаж байсан туршлагатай байх.
-Ур чадвар:
- Цахилгааны менежментийн чиглэлээр зохих мэдлэгтэй байх,
- Төрийн албан хэрэг хөтлөлт, баримт бичиг боловсруулах өндөр ур чадвартай байх,
- Компьютерын албан хэрэгцээний MS Office, мэргэжлийн AutoCAD программ болон бусад шаардлагатай программыг бүрэн эзэмшсэн байх,
- Төслийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, удирдах аргачлалын талаар зохих мэдлэгтэй байх,
- Албан ажлын чиг үүргийнхээ дагуу хууль эрх зүйн үндэслэл бүхий зөвлөгөө, мэдээлэл өгөх чадвартай байх.
- Удирдан зохион байгуулах, багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай байх
Бүрдүүлэх материал:
1.Хүсэлт
2.Төрийн албан хаагчийн анкет
3.Иргэний үнэмлэхийн хуулбар
4.Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
5.Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
6.Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа;
Материал хүлээн авах:
- Хугацаа:2024 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 17:00 цаг хүртэл
- Хүлээн авах хаяг:info@kharkhorum.gov.mn
- Холбоо барих утас:77711220
Сэтгэгдэл