СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
“Улаангомын дулааны хоёрдугаар станц” төхк-ийн Гүйцэтгэх захирлын ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна.
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- Эрчим хүчний инженер /0713 цахилгаан, эрчим хүч/, эсхүл менежмент ба удирдахуй /0413/ чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн байх, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан үүнээс удирдах албан тушаалд 5-аас доошгүй жил ажилласан байх;
- Удирдан зохион байгуулах, багаар ажиллах, манлайлах, олон нийттэй харилцах ур чадвартай байх;
- Эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй байх;
- Компанитай аливаа бизнесийн холбоогүй байх;
- Баримт бичиг боловсруулах, компьютерын хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн байх;
- Төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй байх;
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
- Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт /өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн байх/;
- Анкет /Төрийн албан хаагчийн анкетыг бүрэн зөв бөглөх, цээж зураг заавал наасан байх/;
- Ажил байдлын тодорхойлолт;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /e-mongolia лавлагаа/;
- Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /e-mongolia лавлагаа/;
- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia лавлагаа/;
- Боловсролын диплом /нотариатаар гэрчлүүлсэн хувь, гадаадад их дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт/, үнэмлэх, бусад сургалт семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА, ГАЗАР:
Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчдийн материалыг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 17:00 цаг хүртэл Эрчим хүчний яам /Засгийн газрын XIV байр/-ны 4 давхар 411 тоот, компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга хүлээн авна. Холбогдох утас: 51-263041.
ТЕСТИЙН ШАЛГАЛТ:
Удирдах ур чадварын түвшин тогтоох шалгалт 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 10:00 цагт Эрчим хүчний яамны хурлын танхимд зохион байгуулагдана. Шалгалтыг дараах агуулгын хүрээнд нийт 30 тестээр авах бөгөөд 70 буюу түүнээс дээш хувиар тэнцэнэ. Үүнд:
- Тухайн салбар, албан тушаалд хамаарах хууль, эрх зүйн мэдлэг;
- Дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх чадвар;
- Монгол хэлний ярианы болон бичгийн чадвар, цахим орчин, компьютерын хэрэглээний программ ашиглах чадвар;
Сэтгэгдэл