Монгол Улсын Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 11-11 төвтэй хамтран ажиллаж байна.
Цахилгаан эрчим хүчний үнэ тариф нэмэгдсэнтэй холбогдуулан хэрэглэгчдэд үнэн зөв тайлбар мэдээ, мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах, үүнтэй холбоотой хэрэглэгчдээс ирүүлсэн санал, гомдлыг хүлээн авч, шуурхай шийдвэрлэн барагдуулах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 11-11 төвд Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн хамтарсан ажлын хэсэг 2025 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн ажиллаж байна.Иймд 11-11 төвийн лавлах утсанд хандах болон өөрийн биеэр ирж эрчим хүчний хангамж, төлбөртэй холбоотой асуудлаа шалгуулан, шийдвэрлүүлэх боломжтой.
Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалт, 9.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос 2024 оны 11 дүгээр сарын 01 ны өдрийн дугаар 632 тогтоол. Дэлгэрэнгүй...
Сэтгэгдэл