Эрчим хүчний шилжилт, ногоон эрчим хүчийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд 10 МВт хүчин чадалтай нарны дулааны станцыг Дорноговь аймгийн төвд барих ТЭЗҮ-ийг хийж буй "Даян дэлхийн ногоон хөгжлийн институци"-тэй хамтран сургалт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

A- A A+


Photo

 

“Цэвэр дулаан хангамжийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж эрчим  хүчний шилжилтийг дэмжих” төслийн чадавхыг бэхжүүлэх сургалтыг Эрчим хүчний яам болон Даян Дэлхийн ногоон хөгжлийн институт (GGGI) хамтран 2025 оны 02 сарын 12-ны өдөр зохион байгуулав. Орон нутаг болон Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй эрчим хүчний салбарын төрийн өмчийн үйлдвэр компаниудаас 100 гаруй инженер техникийн ажилчид танхимаар болон цахимаар хамрагдав.

Монгол Улсад анх удаа хэрэгжих тус төслийн хүрээнд 25 сая долларын буцалтгүй тусламжаар Дорноговь аймгийн Сайншанд хотод 10 МВт-ын нарны дулааны эх үүсвэрийг 2025 – 2028 оны хооронд барьж байгуулах юм. Төслийн хүрээнд 45,000 иргэн цэвэр дулаан хангамжид холбогдож, 12,000 иргэн жилийн дөрвөн улиралд хэрэглээний халуун усыг цэвэр эх үүсвэрээс авах боломж бүрдэж байна.

Сургалтаар нарны хэсэгчилсэн дулааны станц байгуулах, ашиглах дотоодын чадавх, хүний нөөцийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгын хүрээнд нарнаас дулааны эрчим хүчийг үйлдвэрлэх технологийн харьцуулалтыг танилцуулан, Сайншанд хотын дулааны эх үүсвэр болох “Чандмань Илч” ХХК-ийн дэд бүтцийг ашиглан хэрхэн цэвэр дулааныг хэрэглэгчдэд хүргэх Техник Эдийн Засгийн Үндэслэлийг танилцуулав.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ