Хөшигтийн хөндий эрчим хүчний эх үүсвэртэй холбогдлоо

A- A A+


Photo

Төв аймгийн Хөшигтийн хөндийд шинээр Олон улсын нисэх онгоцны буудал баригдахаар бүтээн байгуулалтын ажил нь эхлээд байгаа төсөл арга хэмжээнийхүрээнд 84 км 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, 2х16 мВтхүчин чадалтай 110/10 кВ-ын дэд станцын барилга угсралтын ажлыг “Алтай Трест” ХХК  шинээр хийж гүйцэтгэж дуусаад байна.

Уг төсөл арга хэмжээний хүрээнд Налайхаас Хөшигтийн чиглэлд 110кВ-ын 1 хэлхээ ЦДАШ, Сонгиноос Хөшигтчиглэлд 110кВ-ын2 хэлхээ ЦДАШ, 110/10кВ-ын 2*16мВт чадалтай Хөшигт дэд станцийг шинээр барьж,110/35/10 кВ-ын Налайх дэд станцын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэснийг хүлээн авах ажиллагаа өнөөдөр Төв аймгийн Хөшигтийн хөндийд боллоо.

Уг дэд станцыг хүлээн авах ажилд ЭХ-ны дэд сайд Д.Доржпүрэв, ЭХЯ-ны БХЗГ-ын дарга Ц.Баярбаатар, Төв аймгийн Засаг дарга Н.Баярбат Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн ерөнхий инженер Ц.Жаргалсайхан болон бусад албаны хүмүүс, гүйцэтгэгч компанийн төлөөлөл оролцлоо.

Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв хэлэхдээ, “Хөшигтийн хөндийн Олон улсын шинэ нисэх буудал барих төсөл арга хэмжээний хүрээнд Налайхаас Хөшигтийн чиглэлд 110кВ-ын 1 хэлхээ ЦДАШ, шинээр баригдах Сонгино дэд станцаас Хөшигтийн хөндий чиглэлд 110кВ-ын 2 хэлхээ ЦДАШ, 110/10кВ-ын 2*16МВт чадалтай Хөшигт дэд станцыг шинээр барьж, 110/35/10 кВ-ын Налайх дэд станцын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэснийг хүлээн авах ажиллагаа өнөөдөр Төв аймгийн Хөшигтийн хөндийд болж байна.

Уг шугам ашиглалтанд орсноор Хөшөгтийн хөндийд  ирээдүйд босох 100 мянган хүн амтай дагуул хотын оршин суугчид цахилгаан эрчим хүчээр найдвартай хангагдах боломжтой болж байна. Мөн одоо хэрэгжиж буй Улаанбаатар хотын цахилгаан хангамжийг нэмэгдүүлэх Тойрог-110 төслийн гадуур дахин тойрог үүсгэж Налайхаас шинээр баригдах Сонгино дэд станцтай холбогдож Улаанбаатар хотын баруунаас зүүн тийш, зүүнээс баруун тийш хэрэглэгчдийг найдвартай эх үүсвэрээр хангах боломжийг үүсгэж байгаагаараа онцгой ач холбогдолтой бүтээн байгуулалтын ажил юм гэдгийг онцоллоо.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем