"Эрчим хүчний хэмнэлт, зохистой хэрэглээ" сэдэвт хичээл орлоо
A- A A+
Эрчим хүчний салбарын зүгээс боловсролын салбарт анх удаа буюу нийслэлийн ЕБС-уудын бага ангийн сурагчидад зориулсан "Эрчим хүчний хэмнэлт, зохистой хэрэглээ" сэдэвт хичээлийг "Хүн орчин", "Иргэний боловсрол" хичээлийн агуулгад нийцүүлэн нэвтрүүлэх, заах арга зүй боловсруулах ажлыг Нийслэлийн Боловсролын Газрын Сургалт арга зүйн хэлтэстэй хамтран явуулж байна. Энэхүү төслийн үйл ажиллагаанд нийслэлийн 9 дүүргийн 17 сургуулийн бага ангийн 41 багш хамрагдлаа.
Заах арга зүйг хамтран боловсруулсан багш нар тус тусын сургууль дээрээ бага ангийн багш нараа бэлтгэх юм
Сэтгэгдэл