Улаанбаатар хотын цахилгаан түгээх сүлжээнд азийн хөгжлийн банкны зээл, буцалтгүй тусламжийн хүрээнд хийгдэх техникийн шинэчлэл төсөл

A- A A+


Photo

Азийн Хөгжлийн Банк (АХБ) болон Монгол Улсын Эрчим Хүчний Яам (ЭХЯ) хамтран Азийн хөгжлийн банкны хөнгөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хүрээнд Улаанбаатар хотын цахилгаан түгээх сүлжээний зарим хэсгийг шинэчлэх ажлыг гүйцэтгэхээр холбогдох тооцоо судалгааны ажлыг гүйцэтгэж байна. 

Энэхүү төслийн хүрээнд нийслэлийн Сонгино хайрхан, Баянгол, Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх зэрэг зургаан дүүрэгт байрлах УБЦТС ХК-ийн 10кВ-ын 9ш хуваарилах байгууламж, 10/0.4кВ-ын 86ш дэд станц, 760ш трансформаторын шинэчлэл, Гачуурт тосгонд байрлах 35/10кВ дэд станц болон 25км 35кВ-ын ЦДАШ, Налайх дүүрэгт байрлах Элстэй 35кВ дэд станцаас тэжээгддэг 40км Эрдэнэ 35кВ-ын ЦДАШ хамрана.

Энэхүү төслүүдийг хэрэгжүүлснээр түгээх сүлжээний мэдээллийг цаг алдалгүй түргэн шуурхай солилцох боломжийг бүрдүүлж, цаашид түгээх сүлжээний хөрөнгийн бүртгэл тэдгээрийн үр дүнтэй менежментийг бий болгох, насжилт өндөр хуучирсан байгууламж, тоног төхөөрөмжүүдийг шинэчлэснээр түгээх сүлжээний найдвартай ажиллагааг үлэмж хэмжээгээр дээшлүүлж, төлөвлөгдөөгүй тасралтыг бууруулах, хуучирсан тоноглолууд дээр гардаг гэмтэлийг засварлах зардлыг бууруулах, улмаар ашиглалт засварын зардлыг бууруулах олон талын үр ашигтай. Шинээр хэрэгжүүлэх төслийн хүрээнд орчин үеийн алсаас мэдээлэл авах, дамжуулах, удирдах боломжтой төхөөрөмжүүдийг суурилуулснаар түгээх сүлжээнд сэлгэн залгалт хийх, удирдлага хяналтыг сайжруулах, болзошгүй гэмтлийг урьдчилан харах боломжуудыг бий болгоно.

Төслийн хүрээнд агаар, ус, хөрс, ургамал, амьтанд нөлөөлөх сөрөг нөлөөлөл байхгүй бөгөөд анхаарах шаардлагатай гол асуудал нь ПХБ (полихлорт бифенил)-ийн агууламжтай трансформаторын тос, трансформатор солих явцад үүсэх тоног төхөөрөмжийн хаягдал юм.

Төсөл хэрэгжүүлэх явцад хүний эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах зорилгоор ПХБ-ийн агууламж бүхий хаягдлыг  байгаль орчинд халгүй аргаар цэвэрлэж, устгах арга хэмжээг авч ажиллана. Монгол улсад одоогоор хүчин төгөлдөр мөрдөж байгаа (Полихлорт бифенилийн бүртгэл хөтлөх, цуглуулах, тээвэрлэх, хадгалах, устгах, импортлох, экспортлох, хил дамжуулан тээвэрлэх журам, 2012 он) журмын дагуу ПХБ агуулсан материал дахь агууламжийг 50 ppm-ээр зааглана. Өөрөөр хэлбэл ПХБ-ийн агууламж 50 ppm-ээс дээш байвал тухайн материалыг ПХБ-ээр бохирдсон байна гэж үзэх бөгөөд холбогдох асуудлыг тусгай журмаар зохицуулна.

ПХБ-ийн агууламж бүхий тосыг цэвэрлэх төхөөрөмжөөр цэвэрлэнэ (2012 онд Итали улсын Сеа Маркони компаниас ПХБ агуулсан цахилгааны тос болон төхөөрөмжийг байгаль орчинд ээлтэй аргаар цэвэрлэх технологийг зөөврийн төхөөрөмжийн хамт авч, цэвэрлэх үйл ажиллагааг эхлүүлсэн ба мөн онд ПХБ-ээр бохирдсон бага оврын төхөөрөмжийг цэвэрлэх зориулалттай олон улсын стандартад нийцсэн цех байгуулсан. Уг төхөөрөмжөөр солихоор төлөвлөж буй трансформаторуудын тосыг цэвэрлэнэ),

ПХБ агуулсан цахилгааны тос, төхөөрөмжийг байгаль орчинд ээлтэй аргаар цэвэрлэх технологи

ПХБ-ийн агууламжтай тосыг цэвэрлэж хүн болон байгаль орчинд аюулгүй болгосны дараа тосыг дахин ашиглах, төхөөрөмжийн төмөр хаягдлыг дахин боловсруулж дахин ашиглах боломжтой.

Бид төслийн байгаль орчны нөлөөллийн талаарх таны саналыг хүлээн авахад бэлэн байна. Төслийн Төлөв байдлын үнэлгээний тайланг боловсруулж Улаанбаатар хотын Байгаль орчин, Аялал жуулчлалын газарт танилцуулж Ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргуулахаар хүргүүлээд байна. Байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийн үнэлгээний үр дүн, бууруулах арга хэмжээ, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө АХБ-ын цахим хуудас (www.adb.org)-дтавигдах болно.

 

Хэрэв та төслийн талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсч байвал доорх утсаар холбогдоно уу.

УБЦТС ХК-ийн холбогдох мэргэжилтэн, утасны дугаар, и-мейл хаяг

Эко Трейд ХХК-ийн холбогдох мэргэжилтэн  Б.Наранмандах,

утасны дугаар: 94060024, и-мейл хаяг:  naranmandakh@ecotrade.mn

Мэдээний төрөл: Төсөл хөтөлбөрүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний хөгжлийн төв
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн