Дэлхийн банкны эрчим хүчний төслийн судалгааны баг

A- A A+


Photo

Санхүүжүүлэгч: Дэлхийн банк /IDA, IBRD/

Захиалагч: ЭХЯ

Төсөл хэрэгжих газар: “БНЗӨБЦТС” ТӨХК, “ЭБЦТС” ТӨХК, “ЦДҮС” ТӨХК, “ДСЦТС” ХХК

Монгол улсын эрчим хүчний салбарын бүс нутгийн цахилгаан хангамжийг сайжруулах зорилгоор түгээх компаниудын системийн алдагдалыг бууруулж, санхүүгийн тогтвортой байдлыг сайжруулахад  чиглэж байгаа бөгөөд хэрэглэгчид арилжааны хэлбэртэй түгээх компаниудаас өндөр чанарын тогтвортой эрчим хүчээр хангагдах юм. Төсөл нь тоног төхөөрөмж худалдан авах, сургалт ба техникийн дэмжлэгийн дагууд (а) түгээх сүлжээний тогтворгүй байдлаас болж тулгарч буй асуудлыг шийдвэрлэх (б) 10-35 кВ-ын дэд станцуудын шинэчлэл, трансформаторуудыг шинээр суурилуулах, дунд, нам хүчдэлийн агаарын болон кабель шугамуудыг шинэчлэх замаар техникийн алдагдлыг бууруулах (в) эрчим хүчний түгээх компаниудад ухаалаг тоолуур, хэмжих хэрэгсэл, арилжааны автоматжуулсан системийг хэрэгжүүлж техникийн бус алдагдлыг бууруулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэнэ.

Энэхүү төслийн судалгааны баг байгуулах, бүтэц, орон тоо, цалин хөлс болон үйл ажиллагааны зардлын төсвийг Эрчим Хүчний Яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 2 дүгээр сарын 25-ны өдрийн 55 тоот тушаалаар баталж судалгааны багийн бүрэлдэхүүнийг 2015 оны 3 дүгээр сарын 13-ны өдрийн 69  тоот тушаалаар томилсон.

Судалгааны баг нь төслийг хэрэгжүүлэх талаар тооцоо судалгаа хийж холбогдох баримт материал бүрдүүлэн төслийг санхүүжүүлэх асуудлыг Сангийн яам, Дэлхийн банкинд тавьж шийдвэрлүүлэн төслийг цаашид хэрэгжүүлэх үндсэн зорилготой.Тус судалгааны баг нь төслийн техникийн, санхүүгийн, нийгмийн,  байгаль орчны үнэлгээний бичиг баримтболовсруулах, зээлийн гэрээ, санхүүжилтийн гэрээ, дамжуулан зээлдүүлэх гэрээний төсөл боловсруулах, төсөл хэрэгжүүлэх, худалдан авалт, санхүүжилтийн төлөвлөгөөг боловсруулах, төслөөр хийгдэх ажлын болон зургийн даалгавар, техникийн тодорхойлолтууд бэлтгэх, орон нутгийн түгээх компаниудын бизнес төлөвлөгөө болон санхүүгийн тайланд дүн шинжилгээ хийж зээл шингээх, эргүүлэн төлөх чадварыг тодорхойлох, төслөөр нийлүүлэгдэх шуурхай ажиллагааны багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, машин механизмын хэрэгцээ шаардлагыг тодорхойлохзэрэг ажлуудыг хийж гүйцэтгэнэ.

Төслөөр хийгдэх техникийн шинэчлэлийн ажлын хүрээнд нийт 1,341 км 0.4 кВ-ын шугам сүлжээг төмөр бетон тулгуур, агаарын шугамын бүрээстэй утсаар шинэчилж, 78,413 ахуйн хэрэглэгчид 1 фазын ухаалаг тоолуур, 5,183 аж ахуйн нэгжид 3 фазын ухаалаг тоолуур тус тус нэвтрүүлнэ. Мөн 6-10/0.4 кВ-ын 102агаарын шинэ дэд станц, 35/6-10 кВ-ын 2 ком дэд станцыг шинэчлэх, 6-10 кВ-ын 63.4 км агаарын шугам шинээр барих ажлууд тус тус хийгдэнэ. Төсөл нь 4 бүрэлдэхүүн хэсэгтэй. Үүнд:

A.   Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн харъяа 4 аймгийн төв, Улаанбаатар хотын 1 дүүрэг /УБ хоын Багануур дүүрэг, Хэнтий, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр/

B.   Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн харъяа 4 аймгийн төв /Орхон, Архангай, Өвөрхангай, Булган/

C.   Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн харъяа 2 аймгийн төв /Дархан, Сэлэнгэ/

D.   Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ  ТӨХК-ийн хэсэг

Түгээх сүлжээний найдвартай ажиллагаа сайжирсанаар хэрэглэгч дээрхи тасралтын хугацаа САЙДИ, хэрэглэгч дээрхи тасралтын тоо САЙФИ-ийн үзүүлэлт сайжирна.Тасралтаас шалтгаалж дутуу түгээж байсан ЦЭХ-ний түгээлтийг ихсэж, борлуулалтын орлогыг нэмэгдүүлнэ.

Мэдээний төрөл: Төсөл хөтөлбөрүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний хөгжлийн төв
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн