“Улаанбаатар хотын дулааны гуравдугаар цахилгаан станцын түлш дамжуулах цехийн шинэчлэлийн төсөл”

A- A A+


Photo

Төслийн нэр: “Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын түлш дамжуулах цехийн шинэчлэлийн төсөл”

Санхүүжилтийн хэлбэр: Буцалтгүй тусламж

Хандивлагч улс, олон улсын байгууллагын нэр: БНЧУ-ын Хөгжлийн агентлаг

Захиалагч: Эрчим хүчний яам

Төслийн гүйцэтгэгч: Bohemia Muller company

Төсөл эхэлсэн он: 2014 он

Төсөл дуусах он: 2016 он

Төслийн зорилго:

Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцаас цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэн нийлүүлэх үйл ажиллагааг тогтворжуулж, орон нутгийн байгаль орчин болон бизнесийн орчныг сайжруулахад тодорхой хувь нэмэр оруулах болно.

“Дулааны гуравдугаар цахилгаан станц” төрийн өмчит хувьцаат компанийн өндөр даралтын хэсэг дэх зуухнуудад зориулсан нүүрс дамжуулах системийг бүрэн автоматжуулж, тоноглолын удирдлагын хяналтыг алсын зайнаас удирдана.

Энэхүү төслийн хүрээнд 2014-2015 онд Түлш дамжуулах цехийн туузан дамжлага ЛК-2А,Б; ЛК-3А,Б; ЛК-4А,Б; ЛК-5;ЛК-6; ЛК-7; ЛК-8-д тоноглолын суурилуулалт, угсралтын ажил хийж гүйцэтгэж, туузан дамжлагуудын  үйл ажиллагааг компьютерын удирдлагад шилжүүлж, удирдах щитнээс хянаж байна. 2016 оноос төслийн III дахь шатны ажлыг эхлүүлэх бэлтгэл ажил хийгдэж байгаа болно.

Мэдээний төрөл: Төсөл хөтөлбөрүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний хөгжлийн төв
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн