Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл хэрэгжүүлэх нэгж

A- A A+


Photo

Монгол улсын Баруун бүсийн эрчим хүчний систем нь нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээнийхээ 70 гаруй хувийг ОХУ-аас, 2 орчим хувийг БНХАУ-аас импортоор тус тус авч, үлдсэн 20 орчим хувийг Дөргөний УЦС-аасавч байна. ОХУ-ын импортын 1кВт.цаг эрчим хүчний үнэ нь дотоодын ганц эх үүсвэр болох Дөргөний усан цахилгаан станцын үнээс даруй 6-7 дахин өндөр үнэтэй байгаа бөгөөд импортын эрчим хүчний үнийн зөрүүг хаахын тулд жил бүр улсын төсвөөс 8-9 тэрбум төгрөгийн татаасыг Баруун бүсийн эрчим хүчний системд олгож байна.

Ойрын жилүүдэд Баруун бүсийн эрчим хүчний системийн эрчим хүчний хэрэглээний жилийн өсөлт дунджаар 10 орчим хувь байх төлөвтэй байна.

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын урьдчилсан судалгааг анх 1964 онд ЗХУ-ын Электросеть институт хийсэн ба улмаар 2008 онд MCS групп, Японы Kyushu Electric Power, West Japan Engineering Consultants, Industrial Design компаниуд урьдчилсан ТЭЗҮ-г боловсруулж байсан.

Сүүлийн жилүүдэд баруун бүсийн эрчим хүчний системийн эрэлт хэрэгцээг хангах,хомсдол гарахаас урьдчилан сэргийлэх, цахилгаан эрчим хүчний импортыг орлох, өвөл, зуны улиралд оргил ачааллынгоримын тохируулга хийх усан цахилгаан станцыг Ховд гол дээр барьж байгуулахталаар УИХ болон Засгийн газрын дараах баримт бичгүүд батлагдан гараад байна. Үүнд:

1.      2010 онд УИХ-ын 24-р тогтоолоор баталсан Ус үндэсний хөтөлбөрийн 3.3.2-т “Ховдголдээрурсацынтохируулгахийх, усансанбайгуулах, шилжүүлэнашиглахболомжийнталаарсудалгаагхийж, боломжтойгазруудадзурагтөсөлзохиох, барьжбайгуулахажлыгэхлүүлэх”, 3.3.20-т “Эрдэнэбүрэнгийн 64МВт усан цахилгаан станцын техник эдийн засгийн үндэслэлийг хянан үзэж, боломжтой тохиолдолд бусад усан цогцолборуудтай уялдуулж гүйцэтгэх”;

2.      2015 онд УИХ-аас баталсан Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого /2015-2030/-ын 4.1.1.4-т “Ховд гол дээр усан цахилгаан станц баригдсан байх”;

3.      Монгол улсын Эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн6.3-тХовд аймгийн Эрдэнэбүрэн сумын усан цахилгаан станцыг барьж байгуулах бэлтгэлийг хангах, техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулах, төслийн нэгж ажиллуулах” гэж заасан.

Эдгээр зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 133 дугаар тогтоолоор Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутагт Ховд гол дээр 64МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станц барих зураг төсөл боловсруулах, барьж байгуулах ажлыг эхлүүлэх шийдвэр гарч, улмаар Эрчим хүчний сайдын 2015 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 72 тоот тушаалаар Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөл хэрэгжүүлэх нэгж 6 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдан ажиллаж байна.

Баруун бүсийн эрчим хүчний системийн өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг найдвартай эх үүсвэрээр хангах, импортын өндөр үнэтэй цахилгаан эрчим хүчийг дотоодын хямд эрчим хүчээр орлуулах, баруун бүсийн эрчим хүчний системийн горимын тохируулгын үүрэг гүйцэтгэх олон талын ач холбогдол бүхий Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг концессийн ВОТ хэлбэрээр зохион байгуулж хэрэгжүүлэх нь төслийн нэгжийн гол зорилт юм.

Өнгөрсөн хугацаанд Төсөл хэрэгжүүлэх нэгжээс Эрэдэнэбүрэнгийн УЦС-ын төсөлд хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах сонирхолтой БНХАУ, БНСУ, БНТУ, Норвеги, ХБНГУ-ын холбогдох компаниудтай холбоо тогтоон ажиллаж байна. Мөн Төслийн удирдах хороогоор Төслийн ТЭЗҮ боловсруулах болон Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийх ажлын даалгавар, Хөрөнгө оруулагчид тавих шалгуур үзүүлэлт, Концесс олгох уралдаант шалгаруулалтын баримт бичгийг боловсруулаад байна.

Ойрын үед төслийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулж улмаар Концессийн гэрээг байгуулах, төслийн шинэчилсэн ТЭЗҮ-г боловсруулж Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг хийж дуусгахаар ажиллаж байна.

2008 оны судалгаанд үндэслэсэн Эрдэнэбүрэнгийн  УЦС-ын үндсэн өгөгдлүүд

Далан

Далангийн өндөр

95м

Далангийн хярын урт

395м

Далангийн хярын дээд түвшин

д.т.д 1330м

Далангийн төрөл

Хүндийн хүчний бетон далан

Усан сан

Усан сангийн дээд түвшин

д.т.д 1325 м

Усан сангийн доод түвшин

д.т.д 1305 м

Усан сангийн хэвийн түвшин дэх усан сангийн эзлэхүүн 

1.2 тэрбум м3

Усны хэвийн түвшин дэх усан толион талбай

98 км2

Суурилагдах хүчин чадал

Агрегаторын төрөл

Босоо тэнхлэгийн Францис

21 МВт-ийн 3 ш

Хэвтээ тэнхлэгийн Францис

1,2 МВт-ийн 1ш

Жилд үйлдвэрлэх цахилгаан эрчим хүч

230 сая кВт.ц

Мэдээний төрөл: Төсөл хөтөлбөрүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний хөгжлийн төв
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн