“Эрчим хүчний үр ашиг болон хотын хүрээлэн буй орчныг сайжруулах төсөл”-ийн судалгааны баг

A- A A+


Photo

Судалгааны баг нь Эрчим хүчний сайдын 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 44 дүгээр тушаалыг үндэслэн Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Дугаар 67 тушаалаар байгуулагдсан.

Судалгааны багийн зорилго ньАзийн Хөгжлийн Банк, Японы ядуурлыг бууруулах сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжих “Эрчим хүчний үр ашиг болон хотын хүрээлэн буй орчныг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлэх талаар холбогдох судалгаа, тооцоог хийх, төслийг санхүүжүүлэх асуудлыг хөрөнгө оруулагчдад тавих, төслийг хэрэгжүүлэх үүрэг бүхий баг юм.

Төслийн зорилго: Монгол улсын Засгийн газрын санхүүжилтээр баригдах ДЦС-5–ын дамжуулах байгууламжуудын техник эдийн засгийн үндэслэлийг нягталж энэхүү төсөл хэрэгжүүлэхтэй холбогдуулан төвийн эрчим хүчний систем болон дамжуулах, түгээх, дулааны сүлжээний дунд, урт хугацааны мастер төлөвлөлтийг боловсруулах, цахилгаан эрчим хүчний хангамжийн найдвартай, аюулгүй ажиллагааг дээшлүүлэх, алдагдлыг бууруулах мөн цахилгаан станцуудаас ялгаруулж буй хүлэмжийн хий болон агаарыг бохирдуулагч бусад бодисын хэмжээг бууруулах, дэвшилтэд технологийг дамжуулах, түгээх, дулааны сүлжээнд нэвтрүүлэн нутагшуулах болон эдгээр компаниудад жил тутам хэрэгжүүлэх техник зохион байгуулалтын шинээр шугам дэд станц барих үйл ажиллагааны дүн шинжилгээ, концепцийг боловсруулах явдал юм.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй энэхүү судалгааны төсөл нь хоёр үе шаттайгаар хэрэгжиж байна.

1-р шат: Техник эдийн засгийн урьдчилсан судалгаа

-               Инженерчлэлийн үнэлгээ

2-р шат: Зээлийн судалгаа

-               Техникийн туслалцаа

-               Нийгмийн хамгаалал

-               Байгаль орчны үнэлгээ

-               Эдийн засгийн дүн шинжилгээ

-               Санхүүгийн дүн шинжилгээ

Зохион байгуулалтын үнэлгээ

Мэдээний төрөл: Төсөл хөтөлбөрүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний хөгжлийн төв
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн