Эрчим хүчний яам Нийслэлтэй дунд хугацаанд хамтран ажиллах гэрээ байгууллаа

A- A A+


Photo

   Эрчим хүчний сайд П.Ганхүү, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар 2017 – 2020 онд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг санамж бичиг нь “Засгийн газрын 2016–2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр”, “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016 – 2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хүрээнд Эрчим хүчний чиглэлээр тусгагдсан төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхэд чиглэж байна. Санамж бичгийн хүрээнд нийслэлийн дулаан болон цахилгаан хангамж, агаарын бохирдол, төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх зэрэг нийт дөрвөн чиглэлд хамтран ажиллах юм. Тухайлбал, Нийслэлийн дулаан хангамжийг сайжруулах хүрээнд Улаанбаатарын гуравдугаар цахилгаан станцыг 250 МВт-аар өргөтгөхтэй холбогдуулан дулаан дамжуулах магистраль болон түүний хэрэглэгчдийн түгээх  шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх зэрэг ажлыг хамтран шийдвэрлэхийг тусгасан байна. Мөн Улаанбаатар хотын цахилгаан хангамжийг сайжруулах хүрээндхорооллуудын цахилгааны эрчим хүчний хангамж болон “Их тойруу”  шугам сүлжээ, дэд станцын барилга угсралтын ажлыг бүрэн дуусгах зэрэг асуудлыг шийдвэрлэхээр санамж бичигт тусгалаа.

   Эрчим хүчний сайд П.Ганхүү “Нийслэлтэй дунд хугацаанд хамтран ажиллах стратегийн баримт бичигт гарын үсэг зурлаа. Энэ бол Эрчим хүчний сайд, Нийслэлийн захирагч хооронд жил бүр байгуулдаг гэрээ биш, дөрвөн жилд хэрхэн ажиллах вэ гэдгийг тусгасан санамж бичиг гэдгийг тодотгоё. Өнөөдөр Монгол Улсын хүн амын гурван хүн тутмын нэг нь Улаанбаатарт амьдарч байгаагаас төвлөрөлтэй холбоотой олон асуудал үүссэн. Цаг агаарын хувьд ч Улаанбаатар хот харьцангуй хүйтэн зэргээс шалтгаалж дулаан хангамж, цахилгааны асуудлыг зохистой шийдэх шаардлага бий.  Нийслэлд эрчим хүчний шинэ эх үүсвэр барих, алслагдсан гэр хорооллын айл өрхүүдийг тог цахилгаанд холбох, эрчим хүчний хэмнэлт бий болгох гээд олон асуудал Улаанбаатар хоттой холбоотой учраас стратегийн санамж бичиг байгуулах болсон. Хамтраад ажиллавал илүү үр дүнд хүрэх учиртай” гэв. 

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний хөгжлийн төв
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн