Цахилгааны тарифын хөнгөлөлтийг хэрэгжүүлж, хяналт тавих ажлын хэсэг хуралдлаа

A- A A+


Photo

   Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдийн хэрэглэсэн шөнийн цахилгааны тарифыг 2017 оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэн тэглэсэн. Монгол Улсын Засгийн газрын 214 дүгээр тогтоолд үндэслэн Эрчим хүчний сайдын тушаал гарч, ажлын хэсэг байгуулагдлаа. Нийт 26 хүний бүрэлдэхүүнд Эрчим хүчний яамны газар, хэлтсийн дарга мэргэжилтнүүд болон Эрчим хүчний зохицуулах хороо, Дулааны цахилгаан станцууд, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, Диспетчерийн үндэсний төв зэрэг байгууллагын захирал удирдлагууд багтжээ. Ажлын хэсгийг Эрчим хүчний сайдын зөвлөх Ц.Баярбаатар ахалж байгаа юм.

   Өнөөдөр ажлын хэсэг хуралдаж, тодорхой удирдамж чиглэлийн хүрээнд ажиллахаар боллоо. Тухайлбал,Нийслэлийн гэр хорооллын цахилгаан дамжуулах болон түгээх сүлжээг өргөтгөж, шинэчлэхтэй холбогдсон судалгаа, тооцоо хийх, хүчин чадлыг нэмэгдүүлэх, өргөтгөх ажлуудыг гүйцэтгэх асуудлыг хэлэлцлээ. Мөн гэр хорооллын цахилгаан хангамжийн техникийн боломжийн судалгаа дүгнэлт гаргаж, агаарын бохирдлыг бууруулах хүрээнд дунд хугацааны төлөвлөлт хийх зэрэг 20 гаруй асуудлыг хөндсөн байна. Тушаалын хэрэгжилтэд ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан хяналт тавьж ажиллана.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний хөгжлийн төв
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн