Орон нутагт хэрэгжүүлэх төсөл ажлуудыг баталгаажуулж, үр дүнгийн гэрээнд гарын үсэг зурлаа

A- A A+


Photo

   Аймаг, нийслэлийн удирдлагуудын зөвлөгөөн Төрийн ордонд болж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлж, хамтран ажиллах тухайд Засаг дарга нар танхимын гишүүдтэй санал солилцсон. Мөн орон нутагт хийх хөрөнгө оруулалтыг баталгаажуулж, үр дүнгийн гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа.

  Эрчим хүчний салбарын хувьд 2017 онд бүтээн байгуулалт өрнөж, орон нутагт дулаан хангамжийн чиглэлийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр болсон. Энэ хүрээнд Эрчим хүчний сайд П.Ганхүү аймгуудын Засаг дарга нартай үр дүнгийн гэрээ байгууллаа.

   Эрчим хүчний сайд П.Ганхүү “Орон нутагт дулаан хангамж тулгамдсан асуудал байдаг учраас аймгуудын дулааны станцын өргөтгөлд ач холбогдол өгч байна. Дорнод аймгийн Дулааны станцын өргөтгөлөөс гадна 10 аймагт шинэ эх үүсвэр барихаар тусгасан. Мөн баруун бүсийн эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэхэд бодлогоо чиглүүлж байна. Эрчим хүчний яамны зүгээс орон нутгийн дулаан хангамжийг хариуцсан нэгжийг Улаанбаатар дулааны сүлжээнд төвлөрүүлж байгуулахаар болсон. Сүүлийн хэдэн жил тасарч, эзгүйдсэн энэ ажлыг сэргээж, шаардлагатай үед яаралтай мэргэжлийн зөвлөгөө үйлчилгээ үзүүлэхээр болсон нь орон нутаг руу чиглэсэн бодлого ажлын нэг юм” гэлээ.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний хөгжлийн төв
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн