Эрчим хүчний салбарт Төрийн дээд шагналын хур буулаа

A- A A+


Photo

Монгол Улсын тулганд илч бадрааж, галыг нь манаж яваа Эрчим хүчний салбарт шагналын хур бууж, олон жил үр бүтээлтэй ажилласан эрхэмүүдийн энгэрт Төрийн дээд одон медаль гялалзлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны хоёрдугаар сарын 20-ны өдрийн 28 дугаар зарлигаар Монгол Улсын Аж үйлдвэрийн Гавъяат ажилтан цол тэмдгээр “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн төслийн инженер Г.Туяахүү, “ЦДҮС” ТӨХК-ийн гадаад худалдааны мэргэжилтэн Г.Түвшин, Дарханы нарны цахилгаан станцын төслийн удирдагч Н.Энэбиш нар шагнуулж, Төрийн дээд одон хүртэв.

Харин Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор “ДЦС 2” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал С.Бямбаахүү, “ДЦС 2” ТӨХК-ийн цехийн дарга А.Болдбаатар шагнагдаж байна. Мөн энэ өдөр Алтан гадас одонт 9, Хөдөлмөрийн хүндэт медальтан 4, Эрчим хүчний тэргүүний ажилтан нэг төрж, Эрчим хүчний сайд П.Ганхүү шагналыг нь гардууллаа.

“Монгол Улсын гал голомт болсон Эрчим хүчний салбар түүхт 95 жилийн ойтойгоо золгож байна. Үе үеийн шилдэг инженер, ажилтнуудгүйгээр энэ салбарыг төсөөлөх аргагүй бөгөөд та бүхний оруулсан хувь нэмэр их гэдгийг онцлох нь зүйтэй. Монгол Улсын гал голомт болсон Эрчим хүчний салбар үүрд мандан бадрах болтугай” гэж Эрчим хүчний сайд П.Ганхүү хэллээ.  

  

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний хөгжлийн төв
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц