УБЦТС ТӨХК-аас шилдэг цахилгаан хэрэглэгчдээ тодрууллаа

A- A A+


Photo

УБЦТС ТӨХК түүхт 85 жилийн ой тохиож буй энэ цаг үед шилдэг 30 хэрэглэгчээ тодруулж, өнөөдөр компанийн байрандаа хүлээн авч хүндэтгэл үзүүлж байна. Шилдэг хэрэглэгч хүндэтгэлийн арга хэмжээг 2007 оноос хойш 3 дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд нийт 46 хэрэглэгч өмнө нь шилдгээр тодорч байсан удаатай.

Арга хэмжээнд Эрчим хүчний яамны газрын дарга М.Баярмагнай, Эрчим хүчний зохицуулах хорооны ажлын албаны дарга Г.Эрхэмбаяр, газрын дарга З.Цэдэнжав, ШУТИС-ийн Эрчим хүчний их сургуулийн багш, профессор Ч.Зундуйсүрэн нарын зочдоос гадна УБЦТС ТӨХК-ийн удирдлага, ажилтнууд оролцож, шилдэг хэрэглэгчдэдээ хүндэтгэл үзүүллээ.

Энэ удаагийн шилдэг ахуйн /айл өрх/ хэрэглэгчээр нийт 17, шилдэг аж ахуйн нэгж хэрэглэгчээр 13 аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулж байна.

Шилдэг ахуйн хэрэглэгчээр Хан-Уул дүүргээс Дашцэрэнгийн Содномбалжир, Цэрэнгийн Нарантуяа, Сонгинохайрхан дүүргээс Жигмэдийн Сүхбаатар, Доржийн Шагдарсүрэн, Баянгол дүүргээс Лхаасүрэнгийн Халиунхүү, Балдангийн Готов, Чингэлтэй дүүргээс Цэдэвийн Байгал, Дашчойнхорын Ганбаатар, Налайх дүүргээс Лхагвын Сүхбаатар, Чоожоогийн Галсанцэрэн, Төв аймгийн Зуунмод сумаас Бадарчийн Шагдарсүрэн, Төмөртогоогийн Нүрзэд, Зуслангаас Долгорын Юра, Баянзүрх дүүргээс Баярсайханы Уянга, Санзайгийн Юра, Сүхбаатар дүүргээс Тогообандийн Жамьяндорж, Пүрэвийн Ганбаатар нарын иргэд тодорлоо.

Харин шилдэг аж ахуйн нэгж хэрэглэгчээр Ус сувгийн удирдах газар, Номин холдинг ХХК, Мобиком корпораци, Алтан тариа ХХК, Синвоюань ХХК, Нарантуул трейд ХХК, Тахь ко ХХК, Шастины нэрэмжит III нэгдсэн эмнэлэг, Юнитель ХХК, Хас банк, Мон Эгг ХХК, Жүр үр ХХК, Энхийн төлөө цогцолбор зэрэг байгууллагууд шалгарлаа.

Шилдэг хэрэглэгчдийн хувьд цахилгаан эрчим хүчийг жилд ахуйн бол 3500 кВт.ц /килоВатт.цаг/, аж ахуйн нэгж бол 1 сая кВт.ц-аас доошгүй хэрэглэсэн, гэрээний зөрчилгүй, бичиг баримтын бүрдэл бүрэн, техникийн нөхцөлийн шаардлага хангасан, хэрэглээний төлбөрөө хугацаанд нь төлдөг, банктай биллингийн гэрээтэй, тоолуурын шаардлага хангасан, цахилгаан хэрэгслийн болон щитний аюулгүй ажиллагааны байдлыг бүрэн хангасан, зүй бус хэрэглээний зөрчилгүй байх үзүүлэлтийг үзүүлэлтүүдийг сүүлийн таван жилийн хугацаанд хангасан тул шилдэг хэрэглэгч хэмээх хүндэтгэлийг ийнхүү хүлээж байгаа юм.

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь нийслэлийн 8 дүүрэг, Төв аймгийн 16 сумын нутаг дэвсгэр дэх 350 шахам мянган хэрэглэгч буюу Монгол улсын нийт хүн амын 48 хувьд цахилгаан эрчим хүчийг түгээн борлуулах, түгээх сүлжээний ашиглалтын найдвартай ажиллагааг хангах, холбогдох үйлчилгээг хэрэглэгчийн хүсэл шаардлагад нийцүүлэн хүргэх үүрэгтэй эрчим хүчний салбарын ууган компани юм. Өнгөрсөн онд тус компани нь 2.1 тэрбум цахилгаан эрчим хүчийг борлуулж, орлогоо бүрэн төвлөрүүлснээс гадна хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээгээ сайжруулах, техник, технологио шинэчлэх төслүүдийг амжилттай хэрэгжүүлж ажилласан билээ.

Улс орны хөгжлийн тулгуур, ард иргэдийн амин чухал хэрэгцээ болсон цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэгч, дамжуулагчаас хүлээн авч хэрэглэгчдэд түгээх үйлсэд зүтгэсээр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компани энэ онд түүхт 85 жилийн ойтойгоо золгож байна.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний хөгжлийн төв
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ