Улаанбаатар хотын Дөрөвдүгээр цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх төсөл

A- A A+


Photo

1.

Төслийн нэр:

“Улаанбаатар хотын дөрөвдүгээр цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх” төсөл (Ulaanbaatar Thermal Power Plant No.4 Optimization project)

2.

Төслийн дугаар:

MON-P10

3.

Хөгжлийн албан ёсны туслалцааны хэлбэр:

Хөнгөлөлттэй зээл

4.

Хандивлагч улс, олон улсын байгууллагын нэр:

Япон улс, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA)

5.

Төслийн хэрэгжих хугацаа:

2014-2018

6.

Төсөл хэрэгжих салбар:

Эрчим хүч

7.

Төслийн хамрах хүрээ:

“Дулааны 4 дүгээр цахилгаан станц” ТӨХК.

 

Төслийн хамрах хүрээнд хийгдэх ажлууд:

-        Уурын турбинуудын тохируулгын системийг цахилгаан гидравлик болгон шинэчлэх ( ТА №1-6-д)

-        Уурын турбинуудын хяналт удирдлагыг DCS системд шилжүүлэх (ТА №1-6-д)

-        Зууханд (8 зууханд) үнс үлээлгийн төхөөрөмж суурилуулах

-        Зуухны тоос бэлтгэх тоноглолын тээрмийн бул, таваг шинэчлэх (Зуух № 5-8)

8.

Төслийн зорилго

Улаанбаатар хотын 4 дүгээр цахилгаан станцын үндсэн тоноглолуудын найдвартай ажиллагааг дээшлүүлж эрчим хүчний системийн тогтвортой ажиллагааг хангахад чухал хувь нэмэр оруулна.

9.

Төсөл хэрэгжүүлэх нэгжийн бүтэц, орон тоо

Төсөл хэрэгжүүлэх нэгж нь нийт 8 хүний бүрэлдэхүүнтэй. Үүнд:

 

1. Төслийн нэгжийн зохицуулагч - Э.Мөндөр

2. Турбин тоноглолын төслийн инженер – Л.Батдэлгэр

3. Турбины хяналт удирдлагын тоноглолын төслийн

     инженер – М.Цолмон

4. Тоосон системийн төслийн инженер – О.Мөнхбат

5. Зуухны тоноглолын төслийн инженер – П.Нармандах

6. Төслийн орчуулагч – Т.Гэрэлсайхан

7. Төслийн санхүүгийн ажилтан – О.Ундрах

8. Төслийн захиргааны ажилтан – Г.Гүнжлхам   

10.

Төслийн хүрээнд хийгдэх ажлууд:

Уг төсөл нь төслийг санхүүжүүлэгч Япон улсын хууль, худалдан авах ажиллагааны журмын дагуу хэрэгжидэг.

 

Уг төслийн зөвлөхөөр Япон улсын Electric Power Development Co.,Ltd компани ажиллаж байна.

 

Төслийн 1 дүгээр багцын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр Япон улсын Yokogawaкомпани, 2 дугаар багцын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр  Япон улсын Mitsubushi Hitachi Power Systemsкомпани болон Монгол Улсын “М-Си-Эс Интернэйшнл” ХХК-ийн хамтарсан консерциум ажиллаж байна.

 

2016 онд хийгдэх ажлууд:

Багц 1 болон багц 2-ын ажлын үндсэн зураг төсөл гаргах, эхний 3 турбины тоноглол, 4 зуухны үнс үлээлгийн төхөөрөмж болон 2 зуухны тээрмийн бул, таваг бусад эд ангиудын үйлдвэрлэлт болон нийлүүлэлт хийгдэх

 

2017 онд:

Зураг төслийн ажил үргэлжлэх, холбогдох байгууллагаас ажил эхлүүлэх зөвшөөрөл авах, эхний 3 турбины тоноглол, 4 зуухны үнс үлээлгийн төхөөрөмж болон 2 зуухны тээрмийн бул, таваг бусад эд ангиудын үндсэн угсралт суурилуулалтын ажил хийгдэж ажиллагаанд оруулах

 

2018 онд:

Үлдсэн 3 турбины тоноглол, 4 зуухны үнс үлээлгийн төхөөрөмж болон 2 зуухны тээрмийн бул, таваг бусад эд ангиудын үйлдвэрлэлт болон нийлүүлэлт хийгдэх, мөн тус тоноглолуудын үндсэн угсралт суурилуулалтын ажил хийгдэж ажиллагаанд оруулах

 

11.

2016 онд хийгдсэн гол ажлууд

Багц-1ажлын хүрээнд:

§  Багц-1 ажлын гүйцэтгэгч Yokogawa Electric Corporation (цаашид Yokogawa гэх)компани.

§  Багц-1 ажлын хувьд шинэчлэх тоног төхөөрөмжүүдийн зураг боловсруулагдан ирж захиалагч тал болон зөвлөх мэргэжилтнүүдээр хянагдан зөвшөөрөгдсөн.

§  Турбины хяналт удирдлагын үндсэн болон туслах тоног төхөөрөмж нийлүүлэгдсэн.

Багц-2 ажлын хүрээнд:

 

§  Багц-2 ажлын гүйцэтгэгч Mitsubishi Hitachi Power Systems Ltd(цаашид MHPSгэх)болон M-Си-Эс интернэйшнл ХХК (цаашид MCSгэх)консорциум.

§  Зуух №5-8-ийн Тээрмийн бул таваг шинэчлэх ажилтай холбоотой зураг боловсруулагдан ирж захиалагч тал болон зөвлөх мэргэжилтнүүдээр хянагдан зөвшөөрөгдсөн.

§  Батлагдсан зураг төслийн дагуу хийгдэж байгаа эсэхэд хяналт тавих, ашиглалт болон засварын талаарх сургалтанд станцын холбогдох мэргэжилтэнгүүд хамрагдсан.

§  Зуухны үнс үлээлгийн болон тээрмийн булны үндсэн болон туслах тоног төхөөрөмж, эд ангиудын эхний ээлжийн тоног төхөөрөмжүүд нийлүүлэгдсэн.

12.

2017 оны эхний улиралд хийгдсэн гол ажлууд

§  2017 оны 01 дүгээр сард шинээр томилогдсон Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд М.Такаока ДЦС-4-ийн үйл ажиллагаа болон ЖАЙКА-н хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй тус төслийн үйл явцтай танилцсан. 

§  2017 оны 02 дугаар сард Эрчим хүчний барилга байгууламжийн ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг ЭХЯ-аас олгосон.  

 

Багц-1ажлын хүрээнд:

§  Турбины хяналт удирдлагын үндсэн болон туслах тоног төхөөрөмжийгДЦС-4 ТӨХК-ийн хашаанд дулаан агуулахад зөөж байршуулсан.

§  Турбин №2-ын цуглуулбар байшингийн барилгын ажил бүрэн хийгдэж дууссан.

§  Турбины сургалтын стендийг суурилуулах ажил эхэлж угсралтын ажилд хяналт тавьж ажиллаж байна.

§  ТУН №1-ийн хуучин удирдлагын системийг шинэчлэх ажил дууссан ба ажиллагаанд залгахад бэлэн болсон байна.

§  Турбины тохируулгын болон удирдлагын системийн нарийвчилсан зураг төслийг хянах ажил үргэлжиж байна.

 

Багц-2 ажлын хүрээнд:

§  Зуухны үнс үлээлгийн болон тээрмийн булны үндсэн болон туслах тоног төхөөрөмж, эд ангиудын эхний ээлжийг ДЦС-4 ТӨХК-ийн хашаанд дулаан агуулахад зөөж байршуулсан.

§  Зуух №2, 6-н үнс үлээлгийн төхөөрөмж суурилуулах шат тавцангийн ажлууд бүрэн дуусаж захиалагч талд хүлээлгэн өгсөн. Мөн Зуух №7, 8-н шат тавцангийн ажил хийгдэж байна.

§  Үнс үлээлгийн төхөөрөмж суурилуулахад саад болж буй цахилгааны кабель, шугам хоолойг шилжүүлэх ажил хийгдэж байна.

§  Зуухны удирдлагын өрөө байрлах байршлын зургийг захиалагч талаар баталгаажуулсан ба 4 удирдлагын өрөөний барилгын ажил хийгдэж байна.

§  Зуухны үнс үлээлгийн болон тээрмийн булны үндсэн болон туслах тоног төхөөрөмж, эд ангиудтай холбоотой угсралт суурилуулалтын зураг төслийн ажил хийгдэж байна.

13.

Төсөл хэрэгжүүлэх нэгжийн хаяг, байршил, холбоо барх утас, вэб сайт.

Хаяг: Улаанбаатархот-18080, БГД 20-р хороо, Эрчим хүчний гудамж, Захиргааны II байр, 201 тоот

Утас: 7000-2399

И-мэйл хаяг: mon-p10@tpp4.mn

Мэдээний төрөл: Төсөл хөтөлбөрүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний хөгжлийн төв
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч