Дарханы дулааны цахилгаан станцыг 35 мвт-аар өргөтгөх турбины шинэчлэлтийн төсөл

A- A A+


Photo

1.

Төслийн нэр:

Дарханы дулааны цахилгаан станцыг 35МВт-аар өргөтгөх Турбины шинэчлэлтийн төсөл

2.

Төслийн дугаар:

BMZ 2006 65 828

3.

Хөгжлийн албан ёсны туслалцааны хэлбэр:

Хөнгөлөлттэй зээл

4.

Хандивлагч улс, олон улсын байгууллагын нэр:

ХБНГУ-ын Сэргээн босголт зээлийн банк

5.

Төслийн хэрэгжих хугацаа:

2011-2018 он

6.

Төсөл хэрэгжих салбар:

Эрчим хүч

7.

Төслийн хамрах хүрээ:

Дархан Уул аймаг, “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн суурилагдсан хүчин чадлыг 35 МВт-аар нэмэгдүүлнэ.

8.

Төслийн зорилго

Дарханы дулааны цахилгаан станц нь өдгөө 52 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд Төвийн бүсийн болон тухайн бүс нутгийн цахилгаан, дулааны эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэглээг найдвартай хангах зорилгоор тус станцын хүчин чадлыг 35 МВт-аар нэмэгдүүлэх, мөн станцын техникийн найдвартай ажиллагааг хангах зорилготой.

9.

Төсөл хэрэгжүүлэх нэгжийн бүтэц, орон тоо

Дарханы дулааны цахилгаан станцын дэргэдэх Төсөл хэрэгжүүлэх нэгж нь нийт 5 хүний орон тоотой. “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн орон тооны инженерүүд ажилладаг, тус станц өөрийн хөрөнгөөр Төсөл хэрэгжүүлэх нэгжийн урсгал зардлыг санхүүжүүлдэг. Үүнд:  

1.    Төслийн удирдагч – С.Дэлгэрбаяр

2.    Төслийн ахлах мэргэжилтэн – Г.Туяахүү

3.    Төслийн мэргэжилтэн – Н.Батсайхан

4.    Төслийн мэргэжилтэн – Б.Алтангэрэл

5.    Орчуулагч – Д.Цэнгэлоюун

10.

Төслийн хүрээнд хийгдэх ажлууд тэдгээрийг гүйцэтгэх төлөвлөгөө, гүйцэтгэл /он тус бүрээр/, гол зорилтот арга хэмжээ, шалгуур үзүүлэлтүүд:

Төслийн хүрээнд хийгдэх ажлууд:

Турбин заалын өргөтгөлийн барилга, эргэлтийн усны насос станцын барилга, үндсэн тоноглол турбин, генераторыг туслах тоноглолуудын хамт суурилуулах, хөргөх цамхаг №1-ийн шинэчлэлт, холбооны 2 трансформатор шинээр суурилуулах зэрэг ажлууд хийгдэнэ.

Эдгээр ажлуудыг төслийн ерөнхий гүйцэтгэгч ОХУ-ын АСЭН компани 2012 оноос хойш 24 сарын хугацаанд хийж гүйцэтгэх төлөвлөгөөтэй ажиллаж байсан боловч гэрээний хугацаанд хэрэгжүүлээгүй. 2016 оны 07 дугаар сард гэрээг цуцлаж дахин шинээр гүйцэтгэгчийг шалгаруулж байгаа.

2015 онд ПТ-35/39-3,4/1,0 маркийн уурын турбиныг төслийн талбайд татаж авсан.

Барилгын үлдэгдэл 2 вагон төмөр хийцийг татаж авсан. Ингэснээр нийт 320 тн төмөр хийцүүд хүлээж авсан.

11.

2016 онд хийгдсэн гол ажлууд

2016 оны 02 дугаар сард Т-35-2У3 маркийн турбогенератор, Автонит 50 турбины хяналт удирдлагын системийг тус тус төслийн талбайд татаж авсан.

2016 оны 07 дугаар сард төсөлд оролцогч талуудын нэгдсэн хуралдааны шийдвэрийн дагуу гүйцэтгэгч ОХУ-ын АСЭН компанитай гэрээ цуцалсан.

2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр төслийн ажлыг цаашид гүйцэтгэх гүйцэтгэгчийг дахин сонгон шалгаруулах тендерийг зарласан.

12.

2017 оны эхний улиралд хийгдсэн гол ажлууд

Шинэ гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээ хийж байна. Үнэлгээний эцэслэн тайланг бэлтгэж ЭХЯ-наас ХБНГУ-ын KfW банк, Сангийн яаманд хүргүүлээд байна.

13.

Төсөл хэрэгжүүлэх нэгжийн хаяг, байршил, холбоо барх утас, вэб сайт.

Дархан-Уул аймаг, Дархан сум, Үйлдвэрийн дүүрэг, Дарханы дулааны цахилгаан станцын байр, 2 давхар, 208, 209 тоот өрөө.

Ажлын утас: +976-70373428

Гар утас: +976-99045224

e-mail: uk_deegii@yahoo.com

Мэдээний төрөл: Төсөл хөтөлбөрүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний хөгжлийн төв
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц