Тавантолгойн цахилгаан станцын төсөл

A- A A+


Photo

1

Төслийн нэр:

Тавантолгойн цахилгаан станцийн төсөл

2

Төслийн дугаар:

 

3

Хөгжлийн албан ёсны туслалцааны хэлбэр:

Гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагч. Япон улсын Марубен компанитай хөрөнгө оруулалтын ажлын гэрээ байгуулсан.

4

Хандивлагч улс, олон улсын байгууллагын нэр:

Хөрөнгө оруулагч, өөрийн хөрөнгөөрсанхүүжүүлнэ.

Төсөл хэрэгжүүлэх нэгжийн зардлыг Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлж байгаа.

5

Төслийн хэрэгжих хугацаа:

2013-2020 он

6

Төсөл хэрэгжих салбар:

Эрчим хүчний салбар

7

Төслийн хамрах хүрээ:

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 3*150 МВт чадалтай цахилгаан станц, Өмнөговь аймаг Баян-Овоо, Ханбогд сумдыг хамарсан  Тавантолгой-Оюутолгойг холбосон 2 хэлхээт 220кВ-ын 138 км цахилгаан дамжуулах агаарын шугам баригдана.

8

Төслийн зорилго:

Монгол Улсын өмнийн говийн стратегийн орд газар “Оюу толгой”ХХК болон Өмнөд бүсийн эрчим хүчний хэрэгцээг хангах зорилготой

9

Төслийн нэгжийн  бүтэц, орон тоо:

Төслийн нэгжийн захирал -1

Дэд захирал - 1

·         Захиргаа, эрх зүй, хамтын ажиллагаа, мэдээллийн алба – 9 хүнтэй

·         Санхүү, эдийн засаг, хөрөнгө оруулалтын алба -  5 хүнтэй

·         Инжинер техникийн алба – 9 хүнтэй

10

Төслийн хүрээнд хийгдэх ажлууд тэдгээрийг гүйцэтгэх төлөвлөгөө, гүйцэтгэл /он тус бүрээр/, гол зорилтот арга хэмжээ, шалгуур үзүүлэлтүүд:

Японы улсын Марубен компанитай хөрөнгө оруулалтын ажлын гэрээ байгуулсан.

 

2017 онд:

Үнсний судалгаа хийх, цахилгаан станц барих газрын бэлэн байдлыг хангах, төслийн бичиг баримтыг эцэслэж, ТТЦС төслийн барилгын ажлыг эхлүүлэх, сонгогдсон хөрөнгө оруулагч талтай хамтран төслийн нарийвчилсан ТЭЗҮ-г хянан боловсруулах, Байгаль орчин, нийгэмд нөлөөлөх байдлын үнэлгээг шинэчлэх, Цахилгаан станцын барилга угсралтын ажлыг эхлүүлэх зэрэг ажлууд хийгдэнэ.

2018 онд

ЦДАШ-ын барилга угсралтын ажлыг эхлүүлэх төлөвлөгөөтэй.

2020 онд

Цахилгаан станц болон ЦДАШ-ыг ашиглалтанд хүлээлгэн өгнө.

11

2016 онд хийгдсэн гол ажлууд

·         Хөрөнгө оруулалтын хуулийн дагуу Хөрөнгө оруулагч тал нь Монгол улсын Засгийн газартай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Энэхүү гэрээг байгуулахад ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсэг байгуулагдаж яамдуудаас санал авч боловсруулан ажлын хэсгийн хуралдааныг 4 удаа, салбар хуралдааныг 15 удаа зохион байгуулж оновчтой саналыг гэрээний төсөлд тусгаж ажилласан.

·         Нүүрс, ус нийлүүлэх гэрээ болон бусад гэрээний төслүүдийг бэлэн болгосон.

·          

12

2017 оны эхний улиралд хийгдсэн гол ажлууд

“Оюутолгой” ХХК-тай цахилгаан худалдах, худалдан авах гэрээ байгуулах хэлэлцээ үргэлжилж байна.

Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээний биелэлтийг хангах ажлын хүрээнд Өвөрмонголын эрчим хүчний төлөөлөгчдийг төслийн талбайтай танилцуулж, мэдээллээр ханган, хамтран ажиллаж байна.

13

Төслийн нэгжийн хаяг, утас, вэб

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26-р хороо,  Хүннүгийн гудамж, 13311, Их Монгол Оффис #306

Утас: (976)7711-1050, Факс: (976)7711-1051

Вэб: www.ttpp.mn

Мэдээний төрөл: Төсөл хөтөлбөрүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний хөгжлийн төв
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч